Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ нисэх буудалд шалгалтын нислэг үйлдлээ

Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ нисэх буудалд шинээр суурилуулагдсан NORMARC 7000B загварын хэрэглэлээр буулт үйлдэх, /ILS/ систем, LDB-103 загварын зай хэмжих төхөөрөмж /DME/-ийн хүлээн авах шалгалтын нислэгийг Нислэгийн журам боловсруулалтын албаны Шалгалтын нислэгийн баг энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд амжилттай гүйцэтгэлээ.

Энэхүү шалгалтын нислэг нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ICAO/-ын  DOC 8071 боть, I бүлэг 3, 4-ийн “CAT-I” шаардлагуудын хүрээнд хийгдсэн байна.

Тус нислэгийг хийж гүйцэтгэхэд “Геосан” ХХК-ийн Cessna 208 (JU-9993) агаарын хөлөг, нисгэх бүрэлдэхүүн болон техникийн ажилтнууд, “INDRA NAVIA AS” компанийн багшлагч инженер, ИНЕГ-ын Техникийн хангалт, навигацийн үйлчилгээний албаны Навигацийн хэсгийн инженерүүд хамтран ажиллажээ.

Шалгалтын нислэг хийгдсэнээр хэрэглэлээр буулт үйлдэх “ILS” систем, зай хэмжих “DME” төхөөрөмжүүдийг ашиглан агаарын хөлгүүд тус нисэх буудалд аюулгүй буулт үйлдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалгах дараагийн ажлуудыг хийж гүйцэтгэх боломж бүрдээд байна.

Эх сурвалж: ИНЕГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.