Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Хөшөөтийн уурхайг стратеги ордод оруулах талаар хэлэлцэнэ

12 дугаар сарын 19-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 353 дэх өдөр бөгөөд он дуусахад 12 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -9 хэмийн хүйтэн бол шөнөдөө -17 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 1. Суулга одтой цагаан луу өдөр.  Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, хүүхэд үрчлэн авах, лус тахих, төмрийн үйл хийх, урлан бүтээх үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, үхэгсдийн үйл үйлдэх зэрэгт муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал нас ахар болно. Чих, шагай, нууцын орондоо мэс бүү хүргэ.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2436.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 367.30, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 08.40 цагаас Хангарди ордонд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд хотын дарга С.Батболд болон Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэргээс холбогдох албаныхан оролцох юм.
  2. 10.00 цагаас Налайх дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцоно. 325044, 91100461
  3. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 11 цагаас Хөшөөтийн уурхайг стратеги ордод оруулах талаар Хөшөөтийн уурхайн дарга нар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4.  11:00 цагт Багшийн хөгжлийн ордоны 4 давхарт ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬД ЭРҮҮЛ ХҮНСНИЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ талаар мэдээлэл хийнэ. Хүүхэд сургууль, цэцэрлэгийн орчинд өдрийн 8-9 цагийг өнгөрүүлдэг бөгөөд гэртээ байх ихэнх хугацааг унтаж өнгөрүүлдэг тул үндсэн буюу өсөлт, хөгжилтийг хангах шим тэжээлийг сургууль, цэцэрлэгт идсэн хоолноосоо авах ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн орчинд хэрэглэж байгаа хоол, хүнс нь хүүхдүүдийн өсөн нэмэгдэх физиологийн хэрэгцээг бүрэн хангахгүй байгаагаас шалтгаалан хоол тэжээлийн дутагдалд орж байна. 99179899 ЭМЯ Т.Амаржаргал
  5. Нийслэлийн шилдэг Оюунлаг хүүхэд шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 2017 оны 12 сарын 19 өдөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор 86-р сургуулийн урлаг зааланд 11:00 цагт болно. Шилдэг оюунлаг хүүхэд хэн болсоныг ирж сурвалжлаарай. Холбогдох мэдээллийг: 99070608, 88196016, 88939009

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

1. Хэнрин Клэе 1906 оны энэ өдөр мэндэлжээ. 

2.Олон улсын баатруудын өдөр

3. Энэ өдөр Стэлэ Гибсон таалал төгсжээ. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: Хөшөөтийн уурхайг стратеги ордод оруулах талаар хэлэлцэнэ