Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цаг агаарын онцгой нөхцөл үүссэнийг анхаарууллаа

Хойд туйлын хүйтэн агаар Монголын баруун өмнөд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-нд манай орны нутаг дээр байрлахыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин хэлэв. Ингэснээр сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болох аж.

Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс ихэнх нутгаар салхи секундэд 18-20, зарим үед 24 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдан, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулсан юм. Өчигдрөөс нутгийн хойд хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий Дархадын хотгороор 42-47, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэс голын хөндийгөөр 35-40 градус хүрч хүйтрэн, малын бэлчээр, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулаан хангамжид хүндрэл учруулж мэдэх цаг агаарын онцгой нөхцөл үүсэж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Цаг агаарын онцгой нөхцөл үүссэнийг анхаарууллаа