Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Баделхан ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

   Барилга, хот байгуулалтын сайд Х. Баделхан барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Сайд уулзалтын эхэнд “Барилгын салбарт ипотекийн зээлийн асуудал, орон сууцжуулах бодлого тодорхой бус, хоёрдугаарт, Барилгын тухай хууль батлагдсаны дагуу боловсруулж, батлуулах ёстой  дүрэм журмын 50 хувь нь л гарсан, гуравдугаарт, агентлагийн чиг үүргийг тодорхой болгох асуудал цэгцрээгүй,  дөрөвдүгээрт,  судалгаа шинжилгээний хүрээлэнтэй болох, тавдугаарт төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудад шилжүүлэх гэсэн 5 асуудал тулгамдаж байна” хэмээн онцлоод   “Юуны өмнө мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад тусгай зөвшөөрөл болон сургалтын асуудлыг хариуцуулах асуудлыг сайдын хувьд би шийдүүлэх саналтай байгаа. Гэхдээ үүнд нэг бэрхшээл байна. Тэр бол төрийн бус байгууллагуудын санал зөрөлдөөнтэй байдал юм. Бид хүчээр шийдвэр гаргахгүй. Эцсийн шийдвэрийг Сайдын зөвлөл гаргана. Ер нь  салбарын яам та бүхнийг дэмжиж ажиллана. Хамгийн гол нь барилгын чиглэлийн төрийн бус байгууллагууд нэгдэж ажиллах хэрэгтэй. Төрийн бус байгууллагуудынхаа хүрээнд өргөн хүрээтэй уулзалт зохион байгуулж, нэгдсэн нэг ойлголттой болоод дахин саналаа өгөөрэй” гэв.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Төрийн бус байгууллагууд ашиг сонирхолын хувьд хуваагдаж, тус тусдаа амбиц гаргасан хэвээр байвал барилгын салбар хэзээ ч хөгжихгүй. Иймд аль болох нэгэн дээвэр дор нэгдэх боломжийг харах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 Уулзалтад оролцсон төрийн бус байгууллагуудын төлөөлөл сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоорондоо дахин ярилцаж нэгдсэн шийдэлд хүрээд салбарын яаманд саналаа хүргүүлэхээр болов.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.