Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: “Гайхамшигт ой“ номын нээлт боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг, Ц.Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн нар “Гайхамшигт ой” номыг хамтран бүтээснээ өнөөдөр уншигчдын гар дээр дэлгэлээ. Дэлхийн гадаргын гуравны нэг буюу дөрвөн тэрбум га газрыг эзлэн оршдог ойд чухам ямар гайхамшиг, агуу нууц оршин байна вэ. Монгол орны ой юугаараа онцлог вэ. Энэ мэт асуултуудад хариулах “Гайхамшигт ой” номд шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон сонирхолтой мэдээллийг багтаажээ.

Номын нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлага, мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын хамт олон, байгаль орчны салбарын эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид оролцсон юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.