Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Mongolian mining corporation”-ий зээлжих зэрэглэлийг “B-” болгон дээшлүүлэв

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Ухаа худаг ордод үйл ажиллагаа явуулдаг “Mongolian mining corporation”-ий зээлжих зэрэглэлийг “D”-гээс “B-” болгон дээшлүүлснээ олон улсын үнэлгээний “Standard & Poor's” агентлаг мэдэгдэв. Мөн төлөвийг нь тогтвортой хэмээн үзжээ. Тус компанийн үйл ажиллагаа, санхүүгийн нөхцөлийг эергээр дүгнэж буйтай энэ нь холбоотой аж.

“Standard & Poor's” агентлаг мэдэгдэлдээ “Mongolian mining corporation” компанийн үйл ажиллагаа, хөрөнгийн бүтцэд үнэлгээ хийсэн. Коксжих нүүрсний ханш ирэх 12 сард тогтвортой байх төлөвтэй байгаа. “Mongolian mining corporation” мөнгөн урсгалаа дотоод нөөцөөрөө бүрэн хангаж, хөрвөх чадвараа хадгална хэмээн дүгнэсэн” гэж дурджээ.

Аливаа компанийн зэрэглэлийг улсынхаас нь давуулж тогтоолгүй, уялдуулдгийг (Монгол Улсын зээлжих зэрэглэл “B-” байгаа) мөн тэмдэглэсэн байв. Тус компани өнгөрсөн онд зээлийн бүтцээ шинэчилсэн билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.