Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны жагсаалтад оруулна

Монголын оюун ухааны академийнхан дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж буй төдийгүй олон улсын 40 гаруй тэмцээнээс 760 медаль хүртээд буй. Түүнчлэн дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд, залуус хамруулсан гэнэ. Энэ онд олон улсын хэд, хэдэн томоохон тэмцээнд оролцсоноос Индонез улсын нийслэл Жакарта хотноо зохион байгуулсан өндөр чансаатай тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулсан юм.

Тодруулбал, тус тэмцээнд Монгол Улсын баг 21 орны 130 гаруй тамирчинтай өрсөлдөж, 90 медалиас 57-г нь хүртэн багийн дүнгээр 22 531 оноо цуглуулж, үнэмлэхүй ялалт байгуулжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус академийн захирал, Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар болон амжилт гаргасан сурагчдын төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзахдаа ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад багтаахаар шийдвэрлэснээ дуулгалаа.

Мөн энэ төрөлд олон улсын болон УАШТ-д амжилт үзүүлсэн сурагчдыг шагнаж, урамшуулах асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэнэ гэв. Монголын оюун ухааны академийнхан цаашид орон нутагт хүрч ажиллаж, соёлын болон боловсролын сонирхолтой контент бэлтгэж буйгаа уулзалтын үеэр уламжиллаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.