Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сурагчдад амны хаалт тараалаа

Нийслэлийн ЗДТГ-аас “Хүүхэд нэг бүрийн төлөө” уриатай аян өрнүүлж буй. Аянд “Улаанбаатар” зам засвар, арчлалтын газрынхан нэгдэж хүүхдийн насны онцлогоос хамааран дархлаа сайжруулах, хорт утаанаас сэргийлэх ажил зохион байгууллаа. Үүний хүрээнд 0-1 насны 14 хүүхдийн 50 хоногийн аминдэмийн хэрэгцээг хангав.

Тодруулбал, “Монос фарм”- ынхан дээрх хүүхдүүдэд Poly vite витамин тарааж дархлаа сэргээх, Д аминдэмийн дутагдал нөхөхөд дэмжлэг үзүүлжээ. Харин “Мон сүү” компанийнхан 2-5 насны 106 хүүхдэд кальцитай сүү, бифидо тараг, ааруул тарааж, утаанаас хамгаалах амны хаалтны гурван сарын хэрэглээг нь хангав. Мөн 6-16 насны 143 хүүхдэд амны хаалт, сүү, цагаан идээ өглөө.

“Улаанбаатар” зам засвар, арчлалтын газрын хамт олон нийт байгууллагуудыг уг аянд нэгдэж, хүүхэд бүрийн төлөө бодитой ажил хийхийг уриалав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.