Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Гэрэл зургийн Гран при шагналыг Б.Рэнцэндорж “Тамын зам” бүтээлээр хүртэв

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо /МГЗНХ/-ноос оны шилдэг гэрэл зураг шалгаруулах “Монголын гэрэл зураг-2017” уралдааныг албан ёсоор гишүүд, дэмжигч, гэрэл зураг сонирхогч нарын дунд зохион байгуулж, өнөөдөр шилдгүүдийг тодрууллаа.

Уралдаанд Нийслэл, Ховд, Баян-Өлгий, Арахнгай, Өвөрхангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорнод аймгаас нийт 80 гаруй гэрэл зурагчин 450 орчим бүтээлээ  ирүүлжээ. Үүнээс шилдэг 100 бүтээлийг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэв.

Үзэсгэлэнд ирсэн бүтээлийг мэргэжлийн гэрэл зурагчид шүүхээс гадна зочид шүүгчдийг урьж оны шилдгийг тодруулсан нь онцлог байлаа.

2017 оны шилдэг гэрэл зургийн Гран при шагналыг “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж хүртэв. Тэрбээр “Reuters” агентлагаар дамжин дэлхийн олон мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн “Road to Hell” буюу “Тамын зам” гэрэл зургийн сурвалжлагаараа оны шилдгийн шилдэг гэрэл зурагчнаар шалгарлаа. Гран при шагналыг МГЗНХ-ны цом, СГЗ, нэрт фото сэтгүүлч М.Цэрэнжамцын нэрэмжит мөнгөн шагнал дагалдаж буй юм.

Шүүгчээр СГЗ, UBS телевизийн ерөнхий зураглаач Ихбаяр, УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, сэтгүүлч С.Батбаатар, МЗЭ-ийн шагналт, зураач С.Төгс-Оюун болон гэрэл зурагчин Д.Октябрь, Л.Элбэгзаяа нар ажилласан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.