Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мэлхийн ордныхны ерөнхий шинж

Мэлхий

Зан байдал Хамгийн нууцлагдмал орд. Сарны нөлөө түүний араншин, мэдрэмж, зан аашийг шууд удирдана. Тэд нээлттэй бөгөөд мөрөөдөмтгий, ой сайтай, мэдрэмтгий ч эргэн тойрныхондоо ойлгомжгүй, хачирхалтай хүн. Тэр мохошгүй энергитэй. Анхны уулзалтаар мэлхий таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний мөн чанарыг танихад цаг хугацаа хэрэгтэй. Тэр эмзэг, соргог бөгөөд өөрөөрөө үлдэхийг хичээдэг. Түүнд харьцангуй тайван зан хөгжилтэй байдал хосолж байдаг ба алдар цууд гарах гэж улайрдаггүй боловч бас буцдаггүй.

Хөгжилтэй мэт харагддаг ч үнэндээ дүнсгэр, гутранги үзэлтэй хүмүүс. Сэтгэлийн хямралд орвол байнгын түгшүүрт автаж түүнийгээ нуух гэж оролдох авч өөртөө итгэлгүй байдал нь илчилдэг. Өөрийн хийсэн зүйлээсээ айдаг.

Мэлхий угийн бултах, зайлах, ухрах зантай. Урагш явж байхдаа ч айж түр зогсон өчигдөрийнхөө тухай бодно. Ирээдүйгээ бодохын оронд өнгөрснөө бодно. Түүнийг яаруулах хэрэггүй харин бодох хугацаа өгөх хэрэгтэй. Мэлхий зөөлөн зантай учир хүмүүс түүнээс тусламж эрдэг ба бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг билээ.

Түүнийг уяраах амархан. Гэхдээ танд туслахдаа удаан болгоомжтой хандах бөгөөд өөр хэн нэгэн туслаасай гэж хүлээх маягтай. Энэ нь амиа хичээсндээ бус ердөө л биеэ хамгаалах зөн юм. Тэрбээр амархан гомдож эмзэглэнэ.

Таны ганц муухай харц л хангалттай. Тэр үнэн голоосоо уйлдаг бөгөөд танд гомдсон бол буруушаах маягтай дуугаа хураана. Ямар ч хэцүү нөхцөлд зохицож чадах ба гарах гарцыг үргэлж олно. Мэлхий хонзогнуур бөгөөд танд гомдсон гомдлоо мартаж чаддаггүй бас уучилдаггүй. Дайсантайгаа далдуур тооцоо хийдэг бөгөөд ховорхон тохиолдолд хилэнц шиг шууд цохино. Дүнсгэр зан гутранги үзэл нь түүнийг ганцаараа байхаас аргагүй болгодог. Мэлхий хувь заяандаа итгэгч. Хувь тавилангаа өөрчилж болно гэдэгт итгэдэггүй учир залхуу, үлбэгэр. Мэлхийн ордод ховсчин, илбэчин төрдөг ба тэдний зөн совин маш гүнзгий.

Түүний зөгнөсөн зүйл ихэнхдээ үнэн байдаг бөгөөд тэр энэ тухайгаа нуудаг нь бусдаас ялгарах дургүйдээ тэр юм. Амьдралаа бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Нууцыг хадгалж чаддаг. Амьдралын туршлагаас суралцахыг хичээдэг.

Мэлхий-эрэгтэй

Энэ эрэгтэй анхны учралаар хэзээ ч сэтгэлээ нээхгүй. Жирийн танилдаа итгэх хүн биш. Түүнийг таньж мэдэхэд тэсвэр тэвчээр хэрэгтэй. Тэр танд анхаарал халамж үзүүлэнгүүт түүнийг романтик эр гэж бодно. Гэвч сайтар ажиглавал энэ нь бодлоготой үйлдэл юм. Түүний болгоомжлол дүнсгэр байдал заримдаа дарангуйлах шинжтэй. Бүдүүлэг этгээд мэт байр байдлын цаана эелдэг, зөөлөн тусч сэтгэл бий. Гадна төрхөөрөө гойд биш. Гутранги үзэлтэй, хүнд итгэдэггүй. Энэ байдлаараа хэнийг ч гутрал гунигт оруулж чадна.

Хөгжилтэй, амьдралын баяр баясгалантай байх үе байдаг ч энэ нь ховор. Хэн нэгнийг эсвэл аливаа зүйлийг алдахаасаа айдаг. Зөвхөн түүнд хайртай гэдгээ хэлж байгаарай. Түүнд энэ нь хэрэгтэй. Янаг амрагийн харилцаанд тэр их аминч байдаг. Уйдсан л бол бодох юмгүй салдаг. Нэг эмэгтэйгээс уйдангуутаа нөгөө эмэгтэйгээр солидог.

Дээгүүр зантайгаас болж хүйтэн, хатуу байдаг. Иймдээ ч залуу, туршлагагүй эмэгтэйчүүдийг сонгодог. Хохирогч нарыгаа өрөвддөггүй. Бүр ор хөнжилдөө ч увайгүй байдаг. Өөрийн дур тачаалаа бодож, дээрэнгүй, доромжлох маягтай харилцдаг. Мазохизмд дуртай эмэгтэйчүүд түүний энэ байдалд татагдах нь бий.

Санхүүгийн хүндрэлийг мэддэггүй улс. Бүр багаасаа санхүү сонирхдож эхэлдэг. Мөнгө хураах дуртай. Мөнгөний тал дээр хэзээ ч тоглоом шоглоом хийдэггүй. Тэр өр ширээ арай ядан барагдуулж байгаа дүр эсгэдэг, тэгэхээр хүмүүс хууртагдаж түүнийг өрөвдөөд мөнгө зээлүүлдэг. Гэхдээ та битгий ингээрэй тэр танаас их мөнгөтэй байж магадгүй. Мэлхий эрэгтэй чанар чансааг үнэлдэг учир болзоот хүнээ хямдхан оройн зоогт урьж, хямдхан пальто авч өгөхгүй. Харин тансаг зоогийн газар, үнэтэй дарсаар дайлж, жинхэнэ шуба бэлэглэнэ.

Түүнтэй хоёулахнаа үлдсэн ч та аюулгүй байх болно. Тэр эмэгтэйчүүдтэй бусдаас илүү соёлтой, халамжтай харилцдаг. Эртний зүйлд дуртай, цуглуулах хообийтой. Түүний анхаарлыг татахыг хүсвэл эртний гоёл чимэглэл зүүгээрэй. Тэр зураг, ном, пянз гээд ямар нэгэн юм цуглуулах их дуртай. Тэр нэлээн сээтэгнүүр.

Төгс төгөлдөр эмэгтэй хайж байгаа учраас жинхэнэ харилцаа үүсгэхэд түүнд их цаг хугацаа хэрэгтэй болно. Эдгээр хүмүүсийи зарим нь өөрөөсөө эгчмэд, илүү туршлагатай эмэгтэйг сонгоно. Өөрөөр хэлбэл нуугдаж байгаа авьяас, боломжийг нээж, түүнийг ямагт дэмжиж, хэзээд хайртай гэдгээ хэлж байх тийм эмэгтэйг хайдаг. Яг хүүхэд шиг дандаа хайр, энхрийлэл хүснэ. Худлаа байсан ч хамаагүй мэлхий эрэгтэйд өөрөөс нь гадна өөр нэг хүн гэрлэх санал тавьсан гэж хэлээрэй. Тэгвэл тэр ухрахаа болино. Түүнийг өөрийн болгож авахын тулд түүний ухаанд нь нуугдаж байгаа сэтгэлийн хөөрлийг нь ашиглах хэрэгтэй. Гэрлэлтээс аль болох хол байхыг хичээдэг учир нь гэрлэлт нь өөрийн эрх чөлөөг боогдуулна гэж боддог. Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг дардаг учраас гэр бүлийн амьдралд тохирохгүй хүн. Ийм эрэгтэй хүний дэргэд байсан ямар ч эмэгтэй өрөвдмөөр амьтан болдог. Гэхдээ түүнийг захирах хатуу, зарчимч эмэгтэйчүүд ч байдаг.

Хөгжим, шүлэг, анхилуун үнэртэй ус, энхрий үгс болон энхрийлэл зэргээр түүнийг буулган авч болно. Энэ ордны эрчүүдийн зүрх нь ходоодтй нь холбоотой. Тэр өөрөө ч сайхан хоол хийдэг. Мөрөөдлийн эмэгтэйг олсон бол гайхалтай ялдам нэгэн болж, бэлэг сэлтээр дарах болно. Нэлээд өндөр шаардлага тавьдаг тул хэрийн бүсгүй түүнд тэнцдэггүй. Энэ ордны ихэнх нь бүтэлгүй гэрлэлтээс айдаг тул гэрлэхээсээ өмнө сайтар боддог. Гэхдээ нэгэнт гэрлэхээр шийдсэн бол зорьсондоо хүрдэг, шийдэмгий хүн таныг эргүүлж байна гэдгийг нь мэдэрнэ. Түүнээс мултрах амаргүй л байх болов уу. Мэлхий эрэгтэй их гэрсэг. Ээжийнхээ гэрийг орхих гэж яарахгүй. Ээждээ их хайртай. Та түүнийг тогтоохын тулд гэр орны ажил, цай хоолыг нь ээжээс нь илүү сайн хийх хэрэгтэй. Хүүгийнхээ дуртай хоолыг яаж хийдгийг нь ээжээс нь сураад ав.

Энэ зааж өгч байгаа үйлдэл хүүд нь бүр таалагдах болно. Тэр “Миний ээж хэдий сайхан эмэгтэй ч ийм будаг хэзээ ч хэрэглэж байгаагүй” эсвэл “Чи хуушуур худалдаж авлаа. Харин ээж маань өөрөө хийдэг” гэх мэтийн таагүй үгс сонсоход хэзээд бэлэн байгаарай. Ээжийнхээ сайн үйлсийг таны амьдралын нөхцөл байдалд жишээ болгон оруулах болно. Өвчтэй байхад нь сайн халамжлаарай тэгвэл та түүнд ээжийг нь санагдуулна. Өөрийгөө хүүхэд мэт энхрийлүүлэх дуртайгаа хэзээ ч танд хэлэхгүй. Мэлхий ордны эрэгтэйчүүд нь гэрсэг, энхрий ялдам, уян зөөлөн, үлгэр жишээч нөхөр, сайн эцэг байдаг. Эцэг болохоороо хүүхэдтэйгээ хязгааргүй тэвчээртэй хандаж тэдгээрийн юү хийж байгааг нь их сонирхдог. Гэхдээ том болсон хүүхэд нь түүнд бэршээл үүсгэж магадгүй, яагаад гэвэл тэр хүүхдээ хажуудаа үүрд байлгахыг хүснэ. Хэрвээ та түүнтэй гэрлэсэн бол түүний хуучин зүйлсийг нь битгий хаяарай, жишээ нь, гэрийн шаахай, хуучин хувцас гэх мэт зүйл нь түүний хувьд “эрдэнэс” юм.

Мэлхий-эмэгтэй

Баялаг төсөөлөлтэй энэ эмэгтэй хааяа жаахан гунигтай хааяа жаахан галзуу байдаг. Заримдаа баргар царайлдаг, энэ нь танд ч бас нөлөөлнө. Дараа нь тэр инээд хөөр болж хайр энхрийлэлдээ умбуулна. Түүнд ямагт хуримтлуулсан мөнгө байдаг. Тэр өөрийгөө аз жаргалгүй байна гэж бодсон үедээ түүнийгээ зарцуулдаг. Гэхдээ орлого нь зарлагаасаа илүү их байна. Мөнгөнд сонирхолтой бөгөөд мөнгөний тухай яриа нь түүний дуртай сэдэв болдог. Орлого, зарлагын тухай бодлоос нь салгахын тулд голын эрэг рүү дагуулж яв. Тэнд л та түүний бүх сэтгэл татам байдлыг нь олж харна. Сарны гэрэлд далд мөрөөдлөө нээж харин усны ойр тайвширдаг.

Эрчүүдтэй зөөлөн, даруу харилцдаг ч хааяа аальгүйтдэг. Хэрвээ та түүнтэй энгийн найзууд бол түүний аальгүй зан нь таныг уурыг хүргэж магад. Харин түүнд дуралсан бол, мэдээж энэ зан нь танд их таалагдана. Ийм эмэгтэй бусад эмэгтэйчүүдэд аюул болон олон таагүй явдлууд учруулдаг. Олон эрчүүд түүний төлөө гэр бүлээсээ салдаг.

Тэр төрөлхийн тачаангуй, түүнд сэтгэлийн таашаал эдлэх нь чухал. Өөрийнхөө хүслийг дутагдал гэж үзэн нуухыг хичээдэг. Ямагт өөрийгөө хүчирхэг, эрх дураараа ба бие даасан мэт санагдуулахыг чармайдаг. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрхөөс айдаг. Хүсэл тачаалдаа автах нь хурдан гэхдээ үүнийгээ нуухын тулд бүдүүлэг аашлах нь цөөнгүй. Эр хүнтэй ойртсныхаа дараа тэр уур уцаартай, олон ааштай болж цаашилбал дахиж түүнтэй огт уулзахгүй байхыг хичээнэ. Ийм эмэгтэйг тэсэх эр олдох болов уу.

Гэхдээ мэлхийд үнэхээр дурлаад, түүний хүссэнийг нь биелүүлээд байвал тэр эрэгтэй жинхэнэ таашаал амсах болно. Мэлхий-эмэгтэй хоёр янз байдаг. Эхнийх нь эелдэг, уян зөөлөн, даруу төлөв, хааяа хүйтэн, хүүхэд шиг уцаарладаг эмэгтэйчүүд хамаарна. Тэд нөхрөө их хайрлан, хэт өргөмжилж, тахин шүтэх хандлагатай.

Хоёрт нь, эр хүнд хүртэшгүй дурлалын тухай бодол төрүүлэн өөрийгөө хэт дөвийлгөн өндөрт тавихыг хичээдэг эмэгтэй. Мэлхий-эмэгтэйн нөхрийг аз жаргалтайд тооцож болно ь энэ эмэгтэйчүүд гэртээ ая тух дулаан орчинг ий болгож чаддаг. Эр нөхрөө ээж шиг нь хайрлаж халамжилдаг ба туйлын үнэнч эхнэр болно.

Тэд гайхамшигтай гэрийн эзэгтэй. эмэгтэйн хажууд ямар ч эр гэртээ хаан болохдоо амархан. Мэлхий шүүмжлүүлэх, инээдтэй, шог харагдах дургүй мөн түүнийг хаявал бүр дургүй нь хүрнэ. Тэр байнга эргэлзэж, шаналж байдаг. Тиймээс харилцаагаа үргэлжлүүлэхийн тулд эрэгтэй нь түрүүлж хийх хэрэгтэй. Түүний аашийг урьдчилан таамаглах боломжгГэхдээ энэ оньсого мэт байдал нь түүнд ашигтай. Сэтгэл татам, нууцлаг маягтай болгодог. Түүний ээжийн талаар ярихдаа болгоомжлоорой, ээж нь хэзээ ч доромжлуулах ёсгүй хүн. Нууцад дуртай. Өөрийнхөө тухай ярих дургүй. Хэрэв та үнэнээ яривал тэр анхааралтай сонсоно.

Тэр ийм ч залуу, тэр нь ч муухай мэдлэгтэй биш гэх мэтээр дэмий шахуу зүйлээс болж байнга шаналдаг. Өөрөө ухаантай, гуалиг сайхан биетэй байх нь олон. Түүнийг ухаантай, хөөрхөн гэж ямагт итгүүлж байгаарай тэгвэл тэр таных болно. Гадаад байдалдаа санаа их тавьдаг. Тэрбээр их эмэгтэйлэг шинжтэй, үсний богино тайралтанд дургүй, урт үстэй байхыг хүсдэг мөн чамин, гоёмсог хувцаслах дуртай.

Моод дагадагч хэтрүүлдэггүй. Зөөлөн өнгө, торго, сүлжээсэн хөвөө зэргийг сонгодог. Мэлхий сайн эзэгтэй амттай, сайхан хоол хийдэг. Нөөшилсөн хүнс, хиамаар хооллохгүй. Түүнийг тийм ч их хайрладаггүй байх гэж айж эмээдэг учраас хайртай гэдгээ аль болох их баталж байгаарай. Та түүний хайрыг эзэмдсэн бол тэр танаас явахгүй. Ийм дасамтгай байдалд дуртай эрчүүд байдаг. Мэлхий эмэгтэйн зүрхийг шархуулах нь харгис хэрэг чир нь тэр чин сэтгэлээсээ уян зөөлөн хайрлаж, халамжилж, дуулгавартай байдаг. Хэрвээ та зүгээр л сээтэгнэвэл түүнээс харилцаагаа таслахад бэрх болно.

Учир нь тэр битёгт санааг ойлгодоггүй. Хэрэв тэр ямар нэгэн юмыг эзэмшиж байгаа л бол энэ нь түүний үүрдийн өмч мөн. Хамгийн гүн хамгийн ойр дотнынхоо хүмүүст зориулдаг. Та түүнийг эмэгтэйчүүдтэй харьцуулангуут буцаад йгээд болно. Мэлхий-эмэгтэй уйланхай тайвшруулах хэрэгтэй болдог бөгөюунаас болж гомдоод байгаа мэдэгддэггүй. Тэр үхэн сануулганд хүртэл гомдоно. хэрэггүй новш цуглуулах зуршилтай бөгөөд энэ нь түүний эд юм. Бүх зүйлд өмчлөгч байхыг хүсдэг. Хэрэв түүнд бэрхшээл тулгарвал чимээгүй байж бүх юм хэвэндээ ортол хүлээнэ. тэвчээр бол мэлхийн гол чанар юм. Та түүнтэй хүүхдээ эрхлбуй мэт харилцаарай.

Энэ бол түүний мөрөөдөл. Бас түүамьдарч чадахгүй гэдэгт итгэх дуртай. Хайрлаж хамгаалах жаахан хүүхэд шиг дүртэй боловч үнэн хэрэгтээ юуг ч давж чадна. Өөрийнхөө төлөө зориулаагүй эр зоригийг таны ойр дотны хүмүүсийнхээ төлөө тэр гаргаж чадна. Хүнд хэцүү цаг мөчид тэр таниас урвахгүй.

Мэлхий-эмэгтэйн үндсэн зан хөдлөшгүй өмчирхөг үзэл юм. Тэрбээр таныг зөвхөн өөрийнх ёстой гэдэгт итгэдэг Хичнээн хол явсан ч заавал эргэж ирнэ гэж хүлээдэг. 

ЭРҮҮЛ МЭНД

Мэлхий байнгын сэтгэл зовиуртай амьдардгаасаа болж ужиг өвчинд ихээхэн нэрвэгддэг. Зогсонги байдалд орсон үедээ өөрийгөө өрөвдөж суух биш харин ямар нэгэн бодит зүйлээр оролдох хэрэгтэй. Тэд өвчин даахдаа муу.

Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг болон хоол боловсруулах эрхтэндээ анхаарал тавих хэрэгтэй. Хоолоо сайн зажилж удаан идэх нь чухал. Энэ ордны хүмүүс ходоодны хорт хавдарт ихээхэн өртөмтгий байдаг. Тэд амттанд дурладаг, сайхан хоол унданд дуртайгаасаа болж таргалах, цусны даралт багасах хандлагатай.

Байнгын хөдөлгөөн, хоолны дэг, нойр болон амралтаа зохицуулах чухалтай. Тэргэл сартай шөнө удаан унтаж, шингэн юм их ууж болохгүй. 12 орд дотроос ганцхан мэлхий л сэтгэлийн хөөрлөөсөө болж өвчин тусдаг бөгөөд ааш аягийнхаа нөлөөгөөр бас өвчнөө эдгээж чадна. Дуу шуугиан ихтэй, хүний дургүй хүргэж явдаг хүмүүсээс хол байж байгалийн сайханд ялангуяа гол усны дэргэд амьдрах өлзийтэй.

АЖИЛ МЭРГЭЖИЛ

Ихэнх мэлхий эцэг өвгөдийнхөө үйл хэргийг залгамжилдаг боловч заримдаа эсэргүүцлээ илэрхийлж тэс өөр мэргэжил сонгох нь бий. Нас бие гүйцэж том хүн болохыг яардаггүй, хувь тавилангаа хүлээн суудаг. Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай, ажилсаг, оюун ухаан ба ой тогтоол нь маш сайн. Ажил сонгохдоо өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг. Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг ба нэг янзын ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой.

Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэгэн юмны тухай бодох цаг гардагт юм. Ямар ч ажлыг хийж байхдаа хөнгөвчлөх аргаа олно. Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хэрээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй. Сайхан хоол хийдэг тул хүнсний үйлдвэрлэлд амжилттай ажиллах бололцоотой.

Зураач, дизайнер, интерьер дизайнер зэрэг мэргэжлийн хүмүүс байхаас гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажилд тохирдог. Түүнчлэн хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилд ихээхэн авьяслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтаа. Энэ ордныхон дотор ажил хийх дургүй, цагаандаа гарсан тоглоомчин, архичин, дэмий сэлгүүцэгчид бас бий.

ХАЙР ДУРЛАЛ БА ГЭР БҮЛ

Амьдралын хань найз нөхдөө ус болон газар махбодитой ордоос сонгох ёстой. Газар, ус сайхан тохирно. Ус мөн агаартай амьдарч болох ба галтай хэзээ ч тохирохгүй. Хамгийн мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй орд. Залуу насандаа ихээхэн романтик ба үүрдийн хайрыг мөрөөддөг. Хайр дурлалгүйгээр түүний амьдрал хоосон боловч хайрт хүнээ олтлоо удна. Хайр дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харилцаатайгаас шалтгаална.

Гэр бүлээсээ салан тусгаарлаж чадаагүй тохиолдолд мэлхий-эрэгтэй бүх насаараа ганц бие байх нь бий. Харин дурласан тохиолдолд нөгөө хүнээ хэдэн жилээр ч хамаагүй мөрдөж дагана. Сэтгэл зүрхээ тэр чигт нь өгч амиа тавина. Гайхамшигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор нь давахгүй, шөнө нүд хамхихгүй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл зүй нь чухал болохоос секс чухал биш. Гэхдээ ор хөнжилд орох дээрээ тулвал тун эелдэг зөөлөн, халамж анхаарал тавьж өөрийгөө тэр чигээр нь зориулна.

Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юмуу ээждээ гүйж очно. Түүний нэг муу тал нь дурлалд хэт өмчирхөг ханддаг ба хэт хартай. Нөгөө талаас хайртай хүндээ бүрэн захирагдана. Хэрэв тэднийг үнэнчээр, сэтгэлээсээ хайрлавал төгс төгөлдөр хүн болно. Тэднийг хуурч, сэтгэлээр нь тогловол амьдралыг чинь зовлон болгож чадна. Бусад ордтой ойлголцож чаддаг цорын ганц орд бол мэлхий юм. Гэр бүлийн амьдрал нь түүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Гэр бүлдээ үнэнч туйлбартай. Авахаасаа илүү өгөх хандлагатай.

Гэр орноо хайрладаг, гэрээ их санадаг ч бүрэн аюулгүй газар гэж боддоггүй нь гайхалтай. Хуучин эдлэлд дуртай бөгөөд хэт гоёмсог, этгээд зүйлд дургүй. Гэр орондоо эд хогшил авахдаа юу авахаа мэдэхээс гадна ямар үнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдрах дуртай. Түүний дуртай газар-гал тогооны өрөө. Гэртээ аквариумтай загас тавих, марк цуглуулах, ном унших дуртай. Хөгжмийн сонсгол сайтай. Мэлхий усанд сэлэх, завиар зугаалахыг хүсдэг. Мөнгөө цуглуулдаг. Хоол хүнсэндээ гамтай ханддаг бөгөөд хоолны үлдэгдэлээ хаядаггүй.

Эрэгтэй, эмэгтэй мэлхийд хоёуланд нь эцэг, эхийн сэтгэл маш хүчтэй хөгжсөн байдаг. Үр хүүхдэдээ амиа тавьдаг төгс төгөлдөр эцэг, эх. Хүүхдийнхээ асуудлыг маш чухалчилан үздэг бөгөөд тэдэнд тэвчээртэй хандаж тэдний төлөө байнга санаа зовж явдаг. Хэтэрхий их эрх чөлөө олгодоггүй.Эцэг мэлхий охиндоо их дотно ханддаг.

Гэхдээ дотоод сэтгэл яаж төлөвшсөнөөс ямаршуу эцэг, эх болох нь ихээхэн шалтгаална. Энэхүү дотоод сэтгэл нь заримыг нь сайн заримыг нь яршигтай эцэг, эх болгодог. Тэд авах гэсэн зүйлээсээ тас зууралддаг зантай. Энэ нь бүх юманд хамаатай. Хайртай хүн нь ч байж болно, хэрэггүй зүйл ч байж болно. Тэд шууд дайрахгүй, арга мэх, заль гарган “өгөөшийнхөө” анхаарал сарниж, алдаа гаргах үед нь барьж авдаг.

Махбодь: Ус
Эзэн гариг. Cap
Бэлгэ тэмдэг: Зүрх, тал cap, мэлхий
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, хөх,
мөнгөлөг. Саарал тохиромжгүй.
Чулуу: Сарны чулуу, рубин, изумруд.
Төмөрлөг: Мөнгө
Сайн өдөр: Даваа, Пүрэв
Муу өдөр: Мягмар, Бямба
Азын тоо: 2, 4, 5, 8 ба 2-т хуваагдах бүх
тоо

9
Хөөрхөн юмХөөрхөн юм
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.