Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ханиа сонгохдоо удмыг нь сайтар шинж

Ямар ч үед эмэгтэй хүн гэр орны дотоод асуудлыг зохицуулж, эрэгтэй нь гэр бүлээ тэжээж, хамгаалах үүрэгтэй байдаг. Гэтэл орчин үед энэ чухал үүрэг, ялгаа арилан, гэр бүлд үл ойлголцол бий болж, салах нь нэмэгдсэн.

Өвөг дээдэс маань “Хүний удам, судрыг сайн харж байж гэрлэ” хэмээдэг байсан нь хоосон цэцэрхэл бус. Нөхөр, эхнэрээ сонгохдоо эцэг эхийн гэрт олж авсан хүмүүжил, боловсрол, дадал зуршлын төлөвшил ялгааг харгалзан үзэх нь чухал. Үүнийг харгалзан үзээгүйгээс хожим нь энэ ялгаа зан байдлын тохиромжгүй байдлыг сэдрээж салахад нөлөөлдөг.

Гал халуун хайраар суусан хосууд ч амьдралын шалгуурыг давж чадахгүй салах нь түгээмэл. Хайр сэтгэл эмзэг хэврэг. Өнөө үед бие махбодийн таашаал, секстэй хайр сэтгэлийг холбон ойлгодог хүн их бий. Сексээс гадна хайртай хоёрыг улам ойртуулдаг зүйл бол ойлголцол юм. Ойлголцол дутагдвал хайр удаан оршин тогтнож чадахгүй. Тооцоо, хөрөнгө, гоо үзэсгэлэнд үндэслэсэн гэр бүл тэр бүр аз жаргалтай, бат бэх байдаггүй.

Зөвхөн нэг талыг баримталсан гэр бүлд бие биенээ ойлгох, итгэх, хайрлаж халамжлах асуудал орхигддог. Хүчтэй нь хүчгүйгээ эрхшээлдээ оруулах, болзол нөхцөл тавих, хааж боодог гэр бүл байнгын түгшүүртэй амьдардаг.

Хамгийн гол нь гэрлэх шийдвэр гаргахын өмнө сонгосон хүнээ өөртөө тохирох эсэхийг сайтар судалж, мэдэх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөөр, яаруу сандруу гэрлэх нь оновчтой шийдвэр биш.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.