Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ашигт малтмалын тухай хуульд 250 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-наас “Тогтвортой хөгжилд уул уурхай” зөвлөгөөнийг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулав. Уг зөвлөгөөнийг геологи, хайгуул, олборлох болон боловсруулах салбарын үндсэн асуудлууд, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан юм.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээр дамжуулан төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьчлах, үр ашигтай байлгахад голлон анхаарах ёстойг зөвлөгөөнд оролцогчид хэлж байв. УУХҮЯ-ны Хуулийн хэлтсийн дарга М.Баярчимэг “Ашигт малтмалын тухай хуульд 2011 оноос өнөөг хүртэл 250 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр манай улсын уул уурхайн салбар хууль, эрх зүйн орчны хувьд тогтворгүй гэсэн мессежийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгч байна. Тиймээс цаашид тогтвортой байлгахад ажиллах шаардлагатай” гэлээ.

Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг 2018 оны нэгдүгээр улиралд боловсруулж, ажил хэрэг болгохыг Засгийн газарт санал болгож буйгаа салбарын сайд Д.Сумъяабазар дуулгав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Ашигт малтмалын тухай хуульд 250 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ