Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Флойд Мэйвэйдер ОХУ-ын иргэн болно

Дэлхийн хамгийн баян тулаанч, америк боксчин Флойд Мэйвэйдер ОХУ-ын иргэн болохоор төлөвлөж байна. Мэргэжлийн боксын дэвжээнд нэг ч ялагдаагүй яваа Флойд иргэншлээ солих болсон шалтгаан нь бизнесийн салбарт хүч үзэх болсонтой холбоотой гэнэ. Тэрбээр өнгөрсөн онд Москва хотод өөрийн нэрэмжит боксын академи нээжээ. Тэр ч бүү хэл UFC-ийн тулаанч Конор МкГрегортой хийх тулаанаа Москвад зохион байгуулахаар төлөвлөж байсан билээ.

Тэгвэл Флойд тун удахгүй ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путинд тус улсын иргэн болох хүсэлт гаргахаар шийдсэн байна. Европын бусад орныг бодвол орос ах нар татварын асуудал дээр хатуу болзол тавьдаггүй. Тиймээс их мөнгө олдог баячуудын хувьд мөнгөө арвижуулах нэг боломж нь тус улсын иргэн болох гэнэ. Мөнгөтэй хүмүүсийг улсдаа татах нэг арга болоод буй энэ жишгээр олон алдартан Оросын иргэн болсон билээ.

Тодруулбал, мэргэжлийн боксын ертөнцөд чимэг болж явсан Рой Жонс ийм шалтгаанаар хойд хөршийн иргэн болоод удаж буй. Түүнчлэн жүжигчин Стивен Сегал, Жерард Депарди, сноубордын тамирчин Вик Уайлд, бразил хөлбөмбөгчин Марио Фернандес, холимог тулаанч Жефф Монсон нарын алдартан Путинээс бичиг баримтаа гардан авч байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.