Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 үйл явдал: Худалдаачдын эдийн засгийн баталгааг хангахгүй бол 300 ээж нүцгэн жагсана

12 дугаар сарын 11-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 345 дахь өдөр бөгөөд он дуусахад 20 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө – 14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -23 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 24, хоёр Харцага одтой, хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирнэ. Энэ өдөр бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохилтой. 
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2437.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.400, юань 367.60, вон 2.19 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10.00 цагт Туушин зочид буудалд Барилга, хот байгуулалтын салбарын ЭСЯ-ууд болон Олон Улсын хандивлагч байгууллагуудтай хийх зөвлөлдөх уулзалт /яг цагтаа/ эхэлнэ. 30-аад орны ЭСЯ-д болон ОУ-ын байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж санал солилцох 
  2. Зууны мэдээ сонины байранд монголын худалдаачдын холбооноос худалдаачид эдийн засгийн баталгаа шаардаж байна. Хэрэв шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцэлийн хурц хэлбэрийг сонгож 300 ээж нүцгэн жагсах болсон талаар мэдээлэл хийнэ.
  3. 11:30 цагаас Гэр хороолол хөгжлийн намыг Монгол улсын Дээд шүүх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж үндсэн хуулинд заасан хүний эрхэнд ноцтой халдаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  4.  11.40 цагт МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гун-Аажавын “Манай цэргийн жавхаа” дууны хөшөөний нээлтийн ажиллагаа Офицеруудын ордны гадна талбайд болно.
  5. Зохиогч доктор Г.Пүрэвдоржийн “Сарт гол цэцэн вангийн хошууны шаштир оршвой” номын нээлт болно. 15.00 цагаас ШУА-ийн Их чуулганы танхимд /Соёлын төв өргөөний 3-р давхарт/ болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1.  Олон улсын уулчдын өдөр тохиож байна. 
  2. 1816 оны энэ өдөр Индиана Нэгдсэн улсын муж болжээ. 
  3. 1992 – Амеркийн дуучих Tiffany Alvord энэ өдөр төржээ. 
  4. 1992 – Канадын бэйсболын тамирчин Далтон энэ өдөр төржээ. 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.