Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 12 зүйл: “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэлийн ёслол болно

12 дугаар сарын 9-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 341 дахь өдөр бөгөөд он дуусахад 24 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -10 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 21, Их морь одтой цагаан морь өдөр. Хол газар яваар одогсод зүүн урагшаа мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээж засуулахад тохиромжгүй. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2437.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 367.20, вон 2.19 төгрөг байна. 

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг АЛТАН ТАЙЗНЫ ЭЗЭД-БИД МАРТАХГҮЙ дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. 
  2. Нийслэлийн 7 сургууль дээр байгуулагдсан “Хүүхдийн эрхийн клуб”-уудын чуулга уулзалт 11:00 цагт 3-р хорооллын эцэст “Очир Титэм” ресторанд болох гэж байна.
  3. МАХН-ын Хоёрдугаар Их чуулган 2017 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд болно. 
  4. Маргааш 2017.12.09 өдөр.  Монголын Ардчилсан Холбооны 28 жилийн ой тохиолдож буйтай холбогдуулан,

    – 11:00 цагт МоАХ, АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө
    – 11:40 цагт МоАХ, АН-ын удирдлагууд Чингисийн хөшөөнд цэцэг өргөнө
    – 14:00 цагт Ардчилсан Хувьсгалын 28 жилийн ойн Үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. 

Энэ өдөр дэлхийн түүхнээ: 

  1. 1793  оны энэ өдөр Нью Ёрк хотод анхны өдөр тутмын сонин хэвлэгдэж байжээ. 
  2. 2012 онд онгоцны ослоос болоод 7 хүн амиа алдаж байжээ.
  3. 1973 оны энэ өдөр Италийн хөл бөмбөгч Артико мэндэлжээ. 
  4. 2005 оны энэ өдөр Роберт  Sheckley өөд болжээ. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.