Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол зэс корпорац”-ын ТУЗ-ийн гишүүдийг өөрчилсөн нь үндэслэлгүй гэж үзэв

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар “Монгол зэс корпорац” (Монголиан коппер корпорейшн) ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны ээлжит бус хурлын 06/2016 тоот “Компанийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, ТӨБЗГ-аас 2017 оны гуравдугаар сарын 31-нд хуралдуулсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болон тус хурлаас гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Монгол зэс корпорац” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоолгох, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Монголросцветмет” ХХК-ийн эзэмшлийн 49 хувийн хувьцааг шилжүүлсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэл “Монголын зэс корпорац”-ынхан гаргасан билээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2017 оны долдугаар сарын 5-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд “Монгол зэс корпорац”-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан байдаг. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2016 оны арваннэгдүгээр сарын 2-ны ээлжит бус хурлаар ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай тогтоолыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, ТӨБЗГ-аас энэ оны гуравдугаар сарын 31-нд зохион байгуулсан ээлжит бус хурал болон тогтоолуудыг хүчингүй, “Монгол зэс корпорац” ХХК-ийн өмчлөлийн хувьцааг хууль бусаар төрийн өмчид шилжүүлсэн болохыг тогтоосон юм. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх шийдвэрт бага зэрэг өөрчлөлт оруулан үндсэндээ хэвээр баталсан.

Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны гуравдугаар сарын 31-ны ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан “Компанийн дүрмийн зарим заалтыг өөрчлөх тухай” 01, “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” 02 тоот тогтоолыг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит бус хурлын 2016 оны 06/2016 тоот “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” тогтоолыг хүчинтэй хэвээр болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэгч “Монгол зэс корпорац” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилжээ.

Компанийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан буюу 2017 оны гуравдугаар сарын 31-ний ээлжит бус хурал, уг хурлаас гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгосноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд зааснаар зохих журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийх эрхийг нээн өгч байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.