Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Пол Маккартнид Кеннедигийн нэрэмжит шагнал олгожээ

Домогт “Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартнид Америкийн соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсных нь төлөө Жон Кеннедигийн төвийн шагнал олгосон тухай “ The Daily Telegraph” сонин мэдээллээ.

34 дэх удаагийн шагнал гардуулах ёслол энэ оны арванхоёрдугаар сард Вашингтонд болж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцох юм байна.

Кеннедигийн төвийн төлөөлөгчид Британийн 68 настай хөгжимчнийг бүх цаг үеийн дууны хамгийн нэр нөлөө бүхий зохиогч хэмээжээ. Пол Маккартни хариуд нь “Жон Кеннеди 1960-аад онд бидний хувьд бурхан байсан. Ерөнхийлөгч байх хугацаандаа тэрбээр мянга мянган хүнд урам зориг өгч байсан.

Тиймээс Ливерпулийн жирийн хүү надад Жон Кеннедигийн шагнал олгох болсонд туйлын баяртай байна” гэжээ. Пол Маккартнигаас гадна телевизийн хөтлөгч Опра Уинфри, кантри дуучин Мерл Хаггард, найрал дууны удирдаач Билл Ти Жонс, хөгжмийн зохиолч Жерри Херман нар энэ шагналын эзэн болжээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.