Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн чансааны эхний аравт Монголын дөрвөн тамирчин багтжээ

Ой тогтоолтын тамирчдын дэлхийн чансааг шинэчлэн гаргахад Монголын дөрвөн тамирчин багтжээ. Эл чансаанд 4000 гаруй тамирчин багтсанаас өсвөрийн дэлхийн аварга, Азийн аварга, Азийн шилдэг тамирчин, “Олон багц хөзөр” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг олон улсын их мастер Н.Мөнхшүр хоёр, энэ жил ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэн, олон улсын их мастер цолны болзол хангасан Н.Энхшүр зургаа, “Хурдны хөзөр” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, олон улсын мастер, 15 настай Э.Лхагвадулам долоо, “Хоёртын тоолол” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, дэлхийн хошой аварга, олон улсын их мастер В.Янжаа есдүгээрт бичигдэв.

Эл чансааг дэлхийн хоёр удаагийн аварга, “Хурдны хөзөр” төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг, олон улсын их мастер, АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүлжээ.

Сонирхуулахад, энэ сарын 6-8-нд БНХАУ-д болох 10 000 ам.долларын шагналын сантай тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар ихэр юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.