Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хан-Уул дүүргийн сурагчид аюулгүй байдлаа хамгаалж чадна

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аливаа төрлийн зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдэг багийг тодрууллаа.

2017 оны нэгдүгээр улиралд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Сурагчийн аюулгүй байдал” номыг эмхтгэн гаргасан бөгөөд энэхүү номын хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Сурагчийн аюулгүй байдал” асуулт хариултын уралдаант тэмцээнийг өнгөрөгч 10 дугаар сарын 18-ны өдрөөс зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргалаа.

“Сурагчийн аюулгүй байдал” асуулт хариултын тэмцээнийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ “Сурагчдын дунд тэмцээн явуулсан нь тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан. Дор дорноо уншаад өнгөрөх бус хамтарч, хөгжилдөж, өрсөлдөнгөө суралцах боломж бүрдсэн байх гэж найдаж байна. Шигшээд шалгарсан баг, сурагчид, дэмжин ажилласан сургуулийн захиргаа, анги удирдсан багш, нийгмийн ажилтан болон шат шатны шалгаруулалтад шүүгчээр ажилласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье. Хан-Уул дүүрэг гэмт хэрэг зөрчилгүй дүүрэг болоход сурагч та бүхний дэвшүүлсэн санаа, амьдралд чухал бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бодлого, шийдвэрээр дэмжин ажиллахад бэлэн гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна” гэсэн юм.

Ахлах, дунд ангийн сурагчид “Сурагчийн аюулгүй байдал” номонд багтсан хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлд тулгуурлан өөрсдийн авьяас, сэтгэн бодох чадвараа шүүгчдийн өмнө тайлагнан гаргаж өсвөр үеийн найз нөхөд, өрийн эргэн тойронд байх ойр дотнын хэн нэгнээ аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү мэдлэг оюунаараа хоорондоо өрсөлдсөн юм.

Эцсийн шатны шалгаруулалтад нийт 16 сургуулийн 10 багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн болон багийн ахлагчийн асуулт хариулт гэсэн үндсэн 4 төрлөөр хоорондоо өрсөлдөж

“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний дунд ангийн төрөлд

1-р байр 15-р сургуулийн “Сонор сэрэмж” баг

2-р байр 60-р сургуулийн “Бяцхан аврагчид” баг

3-р байр 118-р сургуулийн “Сүртэй, хүчтэй баг”

Тусгай байр Орхон хасу “We can” баг

“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний ахлах ангийн төрөлд

1-р байр 75-р сургуулийн “Ирээдүй” баг

2-р байр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “Дэнс” баг

3-р байр 18-р сургуулийн “Жигүүртэн” баг

Тусгай байр 118-р сургуулийн “Ирээдүй” багууд тус тус байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “МАНЛАЙ СУРАГЧ” тэмдгээр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагч Т.Отгонбаатар, 75-р сургуулийн сурагч Д.Цолмон, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Орхон Хасу сургуулийн Б.Азжаргал, 60-р сургуулийн Ц.Хонгорзул нар тус тус шалгарч ГХУСАЗСЗ-ийн гишүүдээс шагналаа гардан авсан юм.

75-р сургуулийн сурагч Б.Аззаяа: “Жүжигчилсэн тоглолтоороо үеийн маань хүүхдүүд хүсээгүй жирэмслэлтэд өртөж байгаа талаар энэ нь тухайн хүндээ хэчнээн эмзэг тусдаг болохыг харуулсан. Үүнээс бид урьдчилан сэргийлэхийн тулд урдаа тавьсан зорилготой, мөрөөдөлтэй байвал асуудал гарахгүй гэж бодож байна” гэв. 

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажилд идэвх зүтгэлтэй оролцож, дүүрэг төдийгүй нийслэлд амжилт гаргасанд баяр хүргэж “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийг ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр шагнаж урамшууллаа.

Ийнхүү хоёр сарын турш хууль, эрх зүйн мэдээллээр өрсөлдөж аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олж авсан нийт сурагчид, сургуулийн захиргаанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөж аваргын төлөөх тэмцээнд нь өндөр амжилт хүслээ.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.