Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: Доктор Ж.Энэбиш таван боть номоо уншигчдадаа өргөн барилаа

Урлаг судлалын ухааны доктор, профессор, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Энэбиш урлаг, хөгжим судлалын шүүмж бүтээлийн таван боть номоо уншигч авхай нартаа дэлгэлээ. “Монголын хөгжмийн их нүүдэл” гэсэн ерөнхий нэртэй, бүрэлдэхүүн таван боть тус бүртээ агуулгаа багтаасан өөр өөрийн нэртэй томоохон бүтээл ажээ. 

Эхний боть нь “Монгол хөгжим мэндэлсэн нь”, дараагийнх нь “Аман уламжлалт болон бичмэл хөгжмийн шүтэлцээ”, гурав дахь нь “Монгол дуурийн хөгжим дэх дуулаачийн дүрийн судлал”, дөрөв дэх нь “Уран сайхны шүүмж буюу онгодын өдөөгч “халгай”” гэсэн нэртэй бол тав дахийг “Монголын домогт дуучид, хөгжимчид” хэмээжээ. Буурал судлаач нээлтийн баярт номын садан бүхий л эрхэм нөхдөө хүндэтгэн залсан нь Консерваторийн номын сангийн саруул танхимд багтахгүй шахам чихцэлдэж байлаа.

Ботиудын ерөнхий редактороор эрдэмтэн судлаач Л.Дашням ажилласан бол тус бүрийн редактор нь соёлын нэрт зүтгэлтнүүд Г.Мэнд-Ооёо, С.Соронзонболд, Н.Жанцанноров, Ү.Хүрэлбаатар, Н.Уртнасан нар  ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.