Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Венесуэл шинэ валюттай болно

Эдийн засгийн хямралаас гарах хүчин чармайлтын хүрээнд криптовалют гаргахаар төлөвлөж буйгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдэв. Тэрбээр “Нефть, байгалийн хий, алт болон бусад эрдэс баялгаар баталгаажсан “Петро” хэмээх криптовалютыг манай улс гаргах гэж байна” хэмээжээ.

АНУ-аас өнгөрсөн зун Венесуэлд авсан хориг арга хэмжээг давахад энэ валют тусална гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Засгийн газрыг эсэргүүцэн жагсагчдад хүч хэрэглэж байна гэх үндэслэлээр өнгөрсөн наймдугаар сард АНУ болон Европын холбоо Венесуэлд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Нефтийн орлого буурч, валютын ханш нь 50 гаруй хувиар унаснаар Венесуэл нь улс төр болоод эдийн засгийн хямралд орсон билээ.

Крипто гэдэг нь нууцлал гэсэн утгатай грек үг. Криптовалютыг цахим мөнгө гэж ойлгож болох аж. Цаасан валют аль нэг улсад харьяалагддаг бол криптовалютыг ямар нэг улсын Засгийн газар болон банк зохицуулахгүй. Ийм валют анх маш хямдаар гарч, цаг хугацаа өнгөрөх тусам ханш нь чангарсаар байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.