Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Урд хөршийнхөн Баянхонгорыг “онилов”

Баянхонгор аймаг аялал жуулчлалын “Нью жуулчин”, “МАТ”, “Монгол хан экспедишн” компанийнхны анхаарлыг татаж эхлэв. Эдгээр компанийнхан Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд тус аймгийн аяллын чиглэл, арга хэмжээнд тулгуурласан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзжээ.

Тус аймгийн Аялал жуулчлал, гадаад харилцааны алба байгуулагдаад есөн сар болж буй ч өнгөрсөн хугацаанд гадаадын 54 улсад Монгол Улсаа болон орон нутгаа сурталчилсан гэнэ. Үр дүнд нь Хангайн бүсийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг Баянхонгорт хийхээр болсны зэрэгцээ Баянлиг, Бууцагаан суманд жуулчны бааз барьж, ашиглалтад оруулжээ. Тиймээс Баянхонгорын байгалийг үзэх гадаад иргэдийн сонирхол эрс нэмэгдсэн гэнэ.

БНХАУ-ын Альшаа аймгийн Эзнээ хошууныхан ирэх жил Баянхонгор руу 2500 жуулчин илгээхээр тохиролцсон аж. Цаашид жуулчдынхаа тоог тогтмол нэмж, хамтран ажиллахаа ч илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан Баянхонгорын удирдлага ирэх оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.