Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шинэ хувилбар танилцуулахыг даалгалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан болон тус салбарын удирдах ажилтнуудтай уулзаж, салбарын тэргүүлэх чиглэл, шийдвэрлэх асуудалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд ипотекийн зээлийн журамд оруулах өөрчлөлтийн шинэ хувилбар боловсруулж, энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монголбанк, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яаманд даалгав.

Мөн БХБЯ-ны зүгээс онцгойлон санал болгосон Хот байгуулалт, эрдэм шинжилгээ, зураг төслийн институт байгуулахыг дэмжиж, Засгийн газрын хуралдаанд санал оруулж ирэхийг чиглэл болголоо. Түүнчлэн ТОСК-ын захиалгаар бариулж буй 60-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 1562 айлын орон сууцыг санхүүжүүлэхэд шаардагдах 56.8 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн, 2018 онд ашиглалтад оруулах, БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногооннуурын орчмын бүсэд түр суурьшуулах 1008 айлын орон сууц барих ажлыг түргэвчлэхийг холбогдох хүмүүст даалгав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шинэ хувилбар танилцуулахыг даалгалаа