Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэл 800 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдаанаар нийслэлийн 2018 оны төсвийг баталлаа. Тус хурлаар нийслэлийн 2018 оны төсвийн төсөл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, өмч хувьчлалыг хэлэлцжээ. Нийслэлийн төсөвт ирэх онд 800 тэрбум 356 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байна. Энэ нь 2017 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 81.4, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 108 тэрбум төгрөг, 2016 оны гүйцэтгэлээс 44.5 хувиар нэмэгдүүлсэн дүн аж.

Улаанбаатар хотын төсвөөс 100.5 мянган оюутан, ахмад настан, цагдаагийн албан хаагч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчиход 35.9, нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилтын үйлчилгээнд 78.9, нийгмийн халамжийн сангийн зардалд 107.1, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд 5.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжих хөтөлбөр, арга хэмжээнд 16.1, бичил бизнесийг дэмжих санд 14.4, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 1.5 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан байна. Ингэснээр хотын төсвийн урсгал зардлын нийт дүн 342 тэрбум төгрөг болох нь. Түүнчлэн нийслэл улсын төсөвт 208 тэрбум төгрөг төвлөрүүлэх аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.