Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗУРХАЙ: Хулгана, луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн

Арванхоёрдугаар сарын 11-ний даваа гариг. Билгийн тооллын 24. Үл зохилдох барилдлагатай хар бич өдөр. Өглөө нар 08.32 минутанд мандан, орой 16.59 минутанд жаргана.

Уг өдөр хулгана, луу жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр хорт муу зуршлаасаа татгалзах, муу нөхдөөс зай барих, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, бурханд залбирах, сан тавиулах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Гуя, шилбэ, хонгондоо мэс бүү хүргэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.