Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таван куба залууг суллахыг шаардав

Америкт үйл ажиллагаа явуулж байсан таван куба залууг АНУын Холбооны мөрдөх товчоо 1998 оны есдүгээр сарын 12-нд Майами хотноо баривчилж шоронд хорьсон юм. Тэднийг Америкийн тал алан хядах үйл ажиллагаанд оролцсон гэж сэжиглэдэг бол эх нутгаа хийгээд Америкийн ард түмнийг чухам ийм юмнаас сэргийлэн хамгаалах зорилготой байсан гэж кубачууд үздэг аж.

Тэдгээр залууг шударга бусаар шийтгэж байгаа гэж үзэж Кубад элэгтэй хэсэг монгол хүн, Монголд оршин суугаа куба иргэдийн төлөөлөл мэдэгдэл гаргав. Тэднийг суллуулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж, тэмцэгчид дэлхийн улс орнуудад бас байдаг юм байна.

Асуудлын бодит үнэнийг мэдсээр атлаа шударга шүү- хээр шийдэхийг эрмэлзэхгүй харин ч оноосон ялыг хэвээр байлгахын төлөө элдэв арга саам хийж буйг дээрх мэдэгдэлд буруушаасан байна. Үндсэн хуулиар олгосон хамгийн наад захын эрхээ эдлэх боломжийг залууст олгож гэрчийг шинэ баримтуудыг дахин хянан үзэж, тэдний хувь заяаг нааштай шийдэхэд туслахыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан хүсчээ.

Кубад ажиллаж, сурч байсан монгол залуусын бүлэг ч бас уг мэдэгдлийг дэмжиж, Америкийн шоронд байгаа залууст эв нэгдлээ илэрхийлж шударга ёс ялж, суллагдана гэдэгт итгэж байгаагаа уламжилжээ.

Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.