Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Салаавч” Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцов

Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаад салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт болон бусад зургаан хүнд холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 29-30-нд хэлэлц­лээ. Тэрбээр Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, ул­маар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон юм. Тэдэнд эд хөрөнгөө мэхлүүлээд, улмаар хэрэгт хяналт тавьж бай­сан прокурор нь дээрх хүмүүсийн залилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон учир Д.Бат­баяр гэрээслэл бичиж, амиа хорлохыг ч завд­сан билээ. Хууль бусаар ашигт малтмал ол­борлосон, бусдыг залилсан хэргийг тус шүүх хоёр хоног хэлэлцэхэд прокурор шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм бу­руутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бусад холбог­догчдыг нь ч ялгаагүй торгох ял шийтгэсэн аж. Өдгөө Ц.Баярцогт бусдыг зодож танхайр­сан хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Салаавч” Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцов

  • Новш says:

    Шүүх новш болжээ. Энэ пацаанд Монголын шүүх үйлчлээд хорихгүй юм даа. Олон давтан үйлдлээр байгаль орчинд хохирол учруулсан, хохирол төлөх нь байтугай гэм буруугүй гэж маргалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан. Шалгагдаж байхдаа төрийн цагдааг доромжилсон, бусдыг зодсон олон зүйл ил тод байхад шүүх авч хэлэлцэхгүй оюун дүгнэлт өгөхгүй байгааг хараарай ард түмэн минь.