Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Фидель Кастро “Куба загвар” явцгүй болсныг хүлээн зөвшөөрчээ

 Кубын удирдагч асан Фидель Кастро эрх чөлөөний арлын удирдлагын хэлбэр болох “Кубын загвар” өөрийнх нь төсөөлж байснаас зөрж, явцгүй болсныг хүлээн зөвшөөрчээ. “The Atlantic” сонины сурвалжлагч түүнээс социализм байгуулах куба загварыг бусад оронд авч хэрэглэх боломжийн талаар сонирхоход тэрбээр “Кубын загвар бидэнд ч таарч тохирохоо больчихоод байна” хэмээжээ. Тэрхүү ярилцлагыг орчуулсан Жулия Свейг харин Кастро хувьсгалын үзэл санаанаас татгалзаж буй гэж хэлээгүй, улс орны эдийн засагт төрийн зүгээс хэмжээ хязгааргүй оролцож болохгүй гэж ярьсан хэмээн тодотгожээ.

Ярилцлагын үед АНУ, ЗСБНХУ-ын хооронд үүсээд байсан “хүйтэн дайн”-ы үеийн анхаарал татсан үйл явдлын нэг болох 1962 оны Карибын хямралыг сөхжээ. Тухайн үед Зөвлөлтийн пуужинг Кубад байрлуулснаас болж Орос, Америкийн харилцаа хурцадсан билээ. Уг санаачилгыг Кубын талаас гаргасан бөгөөд тус улс АНУ Кубад түрэмгийлсэн тохиолдолд цөмийн хариу цохилт өгөхийг ЗСБНХУ-д уриалсан юм байна. Фидель Кастро ярилцлагадаа Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежадыг еврейн эсрэг үзлийг дэвэргэж, эж, Израильд хэтэрхий дайсагнаж байна хэмээн зэмлэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.