Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

САРАА ТУН ЗАВГҮЙ

Поп хатагтай Б.Сарантуяа сүүлийн үед гадаадад байгаа монголчуудаа “эр гээд” тун завгүй байгаа аж. Түүнтэй холбогдож, энэ талаар тодрууллаа.

-Сайн байна уу, БНСУ-д энэ сарын 22-нд болох тоглолтын багт орсон тухай сонс лоо. Ямар зорилготой тоглолт вэ. Өөр ямар дуучин, хамтлаг явах бол?

-Тус улсад суугаа монголчууддаа зориу лан жил бүр зохион байгуулдаг соёлын арга хэмжээнд дөрөв дэх удаагаа оролцох бол сондоо баяртай байгаа. Хүний нутаг аав, ээж, ар гэрийнхнээ санан бэтгэрч байгаа нутагт нэгтнүүддээ ая дуугаар бэлэг барих нь хүндтэй ажил гэж боддог. Уг тоглолт үнэ төлбөргүй болдгоороо онцлогтой. “Харанга” хамт лаг, гавьяат жү жиг чин Б.Батсүх, У.Далан тай нарын уран бүтээлч болон бүжгийн “Dream life” хамтлагийнхан энэ арга хэмжээнд орол цох юм билээ.

-Та сүүлийн үеийн шинэ дуунаасаа хүргэх үү?

-Бие даасан 13 цомогтоо багтсан хит дуу нуудаас хүргэхээс гадна “Харанга”-ын Лхагваатай хамтран хийсэн уран бүтээл ч байгаа.

-Та саяхан Өвөрмонголд очиж, тог лолт хийсэн гэсэн. Энэ та лаа раа сонир хуулна уу. Сүүлийн үед шинэ бүтээл хийж байна уу?

-Өвөрмонголын Баяннуур хошууны ой болж, баярын тоглолтод оролцоод ирсэн. Сүүлийн үеийн сонин гэвэл “Хурд”-ын Отгонбаяр на дад зориулж нэг дуу зохиож өглөө. Болоожоос бас нэгэн сайхан бүтээл хүлээж авсан. Жил бүр ард түмэндээ тайлангаа тавьдаг хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод хоёр дуу дуулахаар бэлтгэж байгаа. Одоогоор нууц. Өө, бас Балхжавын “Чамайг хүлээнэ” дуундаа N энтертайнментэд клип хийлгүүлж байна. Сүүлийн үед дуугаа дүрсжүүлэх ажилд анхаарч байгаа шүү.

Ж.Эрдэнэ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.