Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр хуралдааны хурал боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Уг төслийн хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр хурал өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Өнөөдрийн хуралд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дэд  дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа Л.Өлзийбаяр, ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Мүцүми Сато нар болон төслийн багийн гишүүд, ОБЕГ, НОБГ, БХБЯ, БСШУСЯ, НЗДТГ-аас холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцсон юм.

Хурлын нээлтийн ажиллагаанд оролцсон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ: “Энэ төслийн хүрээнд ажлын хэсгийн гишүүд Япон Улсын тэргүүн туршлагаас суралцан өөрийн хөрсөнд буулган газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, орчин үеийн техник, технологи нэвтрүүлэхэд төслийн баг анхаарлаа хандуулан ажиллаж, боловсруулах баримт бичгүүдийн агуулга, бүтцийн төслийг бэлтгээд байна. Тухайлбал: гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар, гамшгийн мэдээллийн сан ашиглах заавар, гамшгаас хамгаалах чиглэлээр байгууллага хооронд хийх санамж бичиг, цагаан ном, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний газар хөдлөлт тэсвэржилтийн үнэлгээ хийх тухай барилгын норм, дүрэм, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах талаар агуулгыг оруулах суралцахуйн удирдамж, олон нийтийг гамшгаас хамгаалах сургалтын төвийн сургалтын хөтөлбөр зэргийг боловсруулж байна” гэлээ.

Өнөөдрийн хамтарсан зохицуулах хорооны дөрөвдүгээр хурлаар төслийн үйл ажиллагааны ерөнхий танилцуулга, цаашдын төлөвлөгөөг хэлэлцэн ажлын хэсгүүдээс хийж, хэрэгжүүлж буй ажлын  явцын талаар танилцуулга хийсэн юм.

Мөн  төслийн хүрээнд Нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд газар хөдлөлтийг биеэр мэдрэх төхөөрөмж, барилгын газар хөдлөлтийн тэсвэржилтийг үнэлэх багажийг нийлүүлэхээр тусгагдсан  бөгөөд тоног төхөөрөмжийг нийлүүлэх явц болоод орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах талаар хэлэлцлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.