Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирэх онд 33 600 тонн адууны мах экспортолно

Манай улс энэ жил анх удаа 22 620 тн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ, ИБНИУ, БНСУ, Япон, Казахстан, Катар зэрэг оронд экспортолжээ. Энэ нь 2010 оноос хойш махны экспортын хэмжээ 20 мянган тонн давсан нэг жилийн дээд үзүүлэлт гэдгийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэв. Энэ сарын 10-ны байдлаар махны экспортын нийт орлого 44 сая ам.доллар буюу 108 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд экспортолсон нийт мах, махан бүтээгдэхүүний 90 шахам хувийг адууны мах эзэлж байгаа бөгөөд квотыг нь цаашид нэмэгдүүлэх хүсэлтээ аж ахуйн нэгжүүд Ерөнхий сайдад уламжилжээ. Тиймээс өчигдөр хуралдсан Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар 2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээг тогтоохдоо үхрийн мах 27 900, адууны мах 33 600 тонн-ыг гадагшаа гаргахаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, адууны махны экспортын квотыг 10 мянган тонн-оор нэмэгдүүлэхээр тогтлоо. Харин хонь, ямааны мах экспортлох тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүй гэнэ. Салбарын яамнаас ирэх онд нийт 165 мянган тонн буюу хонины 61.4, ямааны 47, үхрийн 27.9, адууны 28.6 мянган тонн мах экспортлох нөөцтэй гэж үзээд байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.