Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“НОРА” Баярмаа

Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кинонд тоглосноор нь Н.Баярмааг үзэгчид андахгүй. Энэ кино олон улсын наадмуудад амжилттай оролцсон нь түүний уран бүтээлийн гараа дардан байх нэг үндэс болсон юм. Уран бүтээлийн гараагаа SBN телевизийн кино, гадаад нэвтрүүлгийн албанд дуу оруулагчаар эхэлсэн Н.Баярмаа өдгөө УДЭТ-ын нэгэн өнгө төрх болон гялалзаж буй. Тэрбээр театрынхаа тайзнаа Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, В.Гюгогийн “Парисын Дарь эхийн сүм”-ийн Эсмиральда, М.Сервантесийн “Кихот ноён”-ы Мариторнес, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”-гийн Шага хатан, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар”-ын Пагмадуламын дүрээр олны танил болсон. Түүнчлэн найруулагч Н.Наранбаатарын “Сүүлчийн шөнө”, А.Чингүний “Намайг хайрла” зэрэг кинонд тогложээ. Түүний ертөнцөөр аялъя.

• Төрсөн орд: Загас

• Төрсөн газар: Улаанбаатар хот

• Биеийн жин: 59 кг

• Биеийн өндөр: 170 см

• Гутлын хэмжээ: 39

• Ам бүл: Тав

• Эзэмшсэн мэргэжил: Тайз, дэлгэцийн жүжигчин

• Унадаг машины марк: “Crown”

• Дуртай хоол: Жор, орц нь тохирсон бага хоол

• Дуртай амттан: Шоколад

• Дуртай өнгө: Ногоон, цагаан, улаан өнгийг таашаадаг.

• Дуртай кино: Уянгын болон инээдмийн кино үзэх дуртай.

• Авах дуртай бэлэг: Чамин, жижиг бэлэг авах дуртай. Сонгохдоо их мэдрэмжтэй хандсан бол бүр ч догь.

• Өөрийгөө дуу юм уу, хөгжмийн зохиолоор илэрхийлбэл: Нэг дуугаар зүйрлэх хэцүү юм. The Weeknd, Ne-Yo болон Рианнагийн дуунуудад дуртай.

• Өөрийгөө нэг үгээр тодорхойлбол: Мятаршгүй.

• Түрхдэг үнэртэн: “Giorgia Armani” брэндийн үнэртэн таалагддаг.

• Сонирхож цуглуулдаг зүйл: Ээмэг, бөгж гэхчилэн гоёл чимэглэлийн зүйлд нүд унагадаг.

• Айдаг зүйл: Харанхуйгаас. Мөн ганцаардахаас айдаг.

• Таалагддаг зан чанар: Тууштай, үнэнч, итгэлтэй, мэдрэмжтэй, хүнлэг зантай хүнд дуртай.

• Хообий: Эрүүл мэнд, бие бялдартаа анхаарах үүднээс спортоор хичээллэдэг. Тэр дундаа сагсан бөмбөг тоглох их дуртай.

• Очиж үзсэн хамгийн гоё газар: Увс нуурын Хэцүү хад гэж газар их таалагдсан.

• Аялахыг хүсдэг газар: Монголынхоо үзэсгэлэнт байгальтай газруудаар аялах дуртай. Болж өгвөл бүх л гайхалтай газарт очиж үзмээр байна.

• Хэлэх дуртай үг: Хий, хоосон зүйл ярих дургүй. “Хэрхэн, ямар амьдрахыг хүсэж байна, тэр бидний өөрсдийн сонголт” гэж хэлэх дуртай. Энэ үгийг амьдралынхаа зарчим болгодог.

• Хамгийн том мөрөөдөл: Өөрийгөө бүрэн таньж мэдсэний дараа нэг ч болов хүний амьдралыг сайн сайхнаар өөрчлөхийг хүсдэг. Өөрийгөө таньж мэднэ гэдэгт миний бүх л зорилго, мөрөөдөл багтана даа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on ““НОРА” Баярмаа

  • albaker says:

    Сайхан өдөр ,Та зээл хайж байгаа, хувийн зээл хайж байна уу?зээл, орон сууцны зээл, автобусны зээл, оюутны зээл, нэгтгэлийн зээл,үл баталгаажсан зээл, хамтарсан хөрөнгө гэх мэт. Та банкны зээл эсвэл санхүүгийн мөн үү?нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас татгалзах. Та авах боломжтой газар байнаЗээлийн шийдэл! Би хувийн зээлдүүлэгч, би компаниудад зээл олгодогбага хүүтэй, бага хүүтэй 2%.И-мэйлээр бидэнд хандаарай: albakerloanfirm@gmail.com

  • бөы says:

    хобби гэж бичнэ. эсвэл чөлөөт цагаараа гээд монгол үг байна шүү дээ