Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Малын удмын сангийн үндэсний цогцолбор байгууллаа

ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын жишигт хүргэх зорилгоор Засгийн газраас байгуулж буй Малын удмын сангийн үндэсний цогцолборын 16 барилгыг гүйцэтгэгч компанийнхан Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Дархан-Уул аймгийн Хонгор сум, Буурлын энгэр хэмээх газар 22.3 га талбайд байгуулсан эл цогцолборыг барихад улсын төсвөөс 17.1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд цаашид олон улсын жишгийн дагуу тохижуулж, тоног төхөөрөмж суурилуулах гэнэ. Малын удмын сангийн үндэсний цогцолборыг ашиглалтад оруулснаар шилдэг омог, үүлдэр, мал, амьтны шалгарсан удмыг ашиглан, биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар донор сүрэг бий болгож, гүн хөлдөөсөн үр, хөврөл үр үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах, зохиомлоор хээлтүүлэх ажлыг өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна монгол малын генийн санг хадгалах боломж бүрдэх юм байна.

Эл цогцолбор мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, генетик судалгааны лаборатори, үзэсгэлэн, худалдаа, сургалт зохион байгуулах төв, Малын хөгжлийн музейтэй байх аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Малын удмын сангийн үндэсний цогцолбор байгууллаа

  • Зочин says:

    Хэзээнээс үйл ажиллагаа нь эхлэх вэ? Хэр хугацаанд үүлдэр угсаа нь сайн мал сүрэгтэй болох вэ? Малчин иргэн малынхаа үүлдэр угсааг яаж сайжруулах, хэрхэн хамтарч ажиллах боломжтой вэ?

  • Зочин says:

    Нийтлэл оруулсан Ж.Сувдмаа дээрх асуултанд тодорхой хариу өгнө үү!!