Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний музейн хүртээмжийг дээшлүүлэхэд Тайванийн Засгийн газар туслав

Улс орны хөгжил юунаас эхэлдэг вэ? Үүнд олон зүйлийг жишээ болгон дурдаж болох авч хүн бүрд хүрч үйлчлэх хүртээмжийн асуудал яригдах нь зүйн хэрэг биз.

Тэгвэл жилд дунджаар 6000 гаруй гадаадын жуулчин дотоодын үзэгчид, оюутан, хүүхэд багачууд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлдэг Монголын үндэсний музей  хүртээмжээ дээшлүүлж өнөөдөр ажлаа тайлагналаа. Тодруулбал Тайваний засгийн газрын буцалтгүй тусламжаар  Монголын Үндэсний музейгээр үйлчлүүлж буй тэргэнцэртэй иргэдэд зориулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд музей үзүүлэх боломж бүрдүүлэх”  төслийг хэрэгжүүлж, амжилттай дуусгажээ. 2010 онд музейн гаднах шатыг тэргэнцэр явах зориулалттай налуу болгож байсан бол энэ удаа төслийн хүрээнд Монголын Үндэсний музей нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж

  • Музейн гадна шатанд тэргэнцэртэй иргэдэд зориулсан зориулалтын бариул хийлгэж,
  • Музейн ариун цэврийн өрөөг стандартын дагуу засаж,

шинэчилсэн тухтай орчинд үйлчлүүлэх  нөхцөл бүрдлээ. Цаашид гол шат болох нэгдүгээр давхраас хоёрдугаар давхар гарах шатыг тэргэнцэртэй иргэдэд зориулсан байдлаар шинэчлэн засах ажлыг үргэлжлүүлж, үе шаттайгаар энэ ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж буй гэнэ.

 

Тайваний төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Гуо Рун хэлэхдээ:  Тайваниас Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газар ойрын жилүүдэд Монголын нийгмийн эмзэг бүлэгт тусламжийн ажиллагаагаа эрчимтэй өрнүүлж хийснээс энэ удаагийн ажил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний салбар дахь өргөтгөлийн төсөл байлаа. Энэ нь Монголын нийгмийн халамжийн үйлчилгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан тэдэнд амьдрах сурах идэвх урмыг өгөх байх гэж найдаж байна гэв.

Мөн Тайваний талаас энэ онд хийсэн бодит туслалцаа дэмжлэгээс дурдвал:  Хараагүйчүүдийн нийгэмлэгт баррел хэвлэлийн машин, Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд  200 гаруй тэргэнцэр тус тус бэлэглэж, нийслэлийн 110-р тусгай дунд сургуульд лингафоны танхимын тоног төхөөрөмжийн хандив өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсээр юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Үндэсний музейн хүртээмжийг дээшлүүлэхэд Тайванийн Засгийн газар туслав