Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уншихгүй, сэтгэхгүй иргэдийг бэлтгэх нь улсын бодлого биш биз дээ, сайд аа

Эцэг, эхчүүдийн нийтлэг асуулт: Хүүхдээ яаж номд дурлуулах вэ

Би багадаа номд ухаанаа алддаг хүүхэд байлаа. Бүр гэрийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгартал, эмээгийнхээ тэвчээрийг барагдтал номд шимтдэг байв. Зуны амралтаар эмээдээ туслах гэж очсон би гаравч, оровч, босовч, суувч ном тэврээстэй. Ажил даалгаад гарахад нь ямар байсан, орж ирэхэд нь тэр чигээрээ, номоо уншаад сууж байдгаасаа болоод “Ном шагайхаа боль, нүдний хараа муудна, мэдрэлийн ядаргаанд орно” гэсэн зэмлэлийг мөн ч олон удаа сонссон доо. Эмээгийн үглэхээс болоод сүүлдээ номоо нууж уншдаг болж билээ. Шөнө хөнжилдөө шургаж, гар чийдэн тусгаад “Тэг, ингэ, хүүе наад номоо боль” гэх саадгүй, зохиолын үйл явдалд автаж, амтархсаар үүр цайлгасан нь цөөнгүй. Саяхан даа, 1990-ээд оны сүүлч үед манай үеийнхний олонх нь над шиг байсан. Яг л миний номд хорхойсож явсан насан дээр байгаа охин минь харин огт өөр. 12-13 насандаа би “Ном уншихаа боль” гэж загнуулдаг байсан бол охин маань “Ном унш” гэж загнуулна. Тэгээд ч нэмэргүй, авч өгсөн номууд шинээрээ тоосонд дарагдаастай. Олон нийтийн сүлжээн дэх “Хүүхдээ номд яаж дурлуулах вэ” гэсэн асуултын доор үлдээсэн эцэг, эхчүүдийн сэтгэгдлээс харвал ганц манай охин ч бус, үеийнх нь хүүхдүүдийн олонх ийм аж. Хүүхдүүд ном уншихгүй байгааг эцэг, эхчүүдээс гадна багш нар ч дуу нэгтэй зөвшөөрдөг. Энэ нь намайг “Би анх яаж номын амтанд орж байлаа” гэж бодоход эрхгүй хүргэсэн юм….

Үргэлжлэлийг “ӨНӨӨДӨР” сонины арваннэгдүгээр сарын 29-ний лхагва гаригийн дугаараас УНШААРАЙ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Уншихгүй, сэтгэхгүй иргэдийг бэлтгэх нь улсын бодлого биш биз дээ, сайд аа

  • Зочин says:

    tseej bichig hiilgedeg setgelgeeneesee salj zuvhun nom unshdag, unshihiig shaarddag tiim surgalt heregtei, negdugeer angias ehleed 12 aar angi tugstultuu tseej bichig bichij baina, tseej bichig bichij bus nom unshij aldaagui bichdeg boldog gedgiig bagsh nar hezee uhaarah ve. America, angliin bolovsroliin systemd useg uzeh gej buten jil zartsuuldaggui, ted 1eer nagid orson uduruus l useg bulej bish nom unshij baij unshij surnaa geed nom bariulaad suuulgadag, suragchid ni hagas jilin daraa tuvueggui unshij bichij, 1eer angi tugsuhduu aldaagui bichdge bolchihson baidag.