Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: ЦЕГ-аас жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэнтэй холбоотойгоор мэдээлэл хийнэ

11 дүгээр сарын 28-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 332 дахь өдөр бөгөөд он дуусахад 33 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -18 хэмийн хүйтэн бол шөнөдөө -26 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 10, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрч хүч ихсэх гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2447.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.80, юань 371.20, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. Канад сангийн орон нутгийн санаачлах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны төслийн нээлтийн арга хэмжээ 14.00 цагаас ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-нд болно.
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас UBS телевизийн ээлжит төсөл “Perfect dance” үндэсний шоу нэвтрүүлгийн талаар мэдээлнэ.
  3. Дүнжингарав худалдааны төвд байрлах “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д 12.00 цагаас ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэнтэй холбоотойгоор мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ.
  4. “Монгол дахь компанийн нийгмийн хариуцлага, ач холбогдол, түүний хэрэгжилт” хэлэлцүүлэг 18.00 цагаас Туушин зочид буудалд болно.
  5. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10.40 цагт мах экспортолж буй компаниудын төлөөлөл “МахМаркет” компанид ажиллана. 
  6. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд 09.00 цагаас Монгол улс дахь Бог малыг мялзан өвчний нөхцөл байдлын хэлэлцүүлэг болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Иранд Усан цэргийн баярын өдөр тохиож байна.
  2. Мөн Чад улсад Тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа юм байна.
  3. 1960 оны энэ өдөр сүмогийн 31 дэх ёкозүна Цүнэнохана Кан-Ичи мэндэлжээ.
  4. 1987 онд Өмнөд Африкийн “Airways Flight 295” нислэг Энэтхэгийн далайд осолдож, онгоцонд сууж явсан 159 хүн бүгдээрээ амь насаа алджээ.
  5. 1972 онд Парист хамгийн сүүлийн удаа олон нийтийн өмнө хоёр гэмт хэрэгтнийг цаазалсан бөгөөд үүнээс хойш ямар ч хүнийг цаазын ялаар шийтгээгүй байна.
  6. 1991 онд Өмнөд Осети Гүрж улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.