Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Батсайхан: Гучин гэр бүлд хамаарах лицензийн мэдээллийг шалгаж өгнө үү

Геологийн салбарт 25 жил ажиллаж буй Б.Батсайхан  ашигт малтмалын лицензийн хууль бус олголт хийсэн гурван баримт байгаа тул Ашигт малтмалын газар, УЕПГ-ын ажлын хэсэг шалгаж өгөхийг хүссэн гомдол хүсэлт явуулсан талаараа өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ: Монголд бүх мөнгө санхүүг атгасан 30-н гэр бүл байдаг гэж ярьцгаадаг. Энэ нь 30 юм уу 300 юм уу мэдэхгүй. Гэхдээ ямар ч байсан энэ бүх хууль бус хэргийн цаана эзэн холбогдогчид байгаа тэдгээрийг тодруулж шалгаж өгөөчээ гэж холбогдох  албан тушаалтнуудаас хүсмээр байна.

Жишээлбэл:

1. “Айвенхоу майнз” ХХК-ний 2007 онд шилжүүлсэн 35 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл нь хууль зөрчин шилжүүлэгдсэн мөн татвар төлөөгүй.

2. Хаалттай тендерээр олгогдсон 20883 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл хууль зөрчин олгогдсон.

Эрдэнэ Монгол ХХК-ний мэдээлж байгаагаар 45 тонн хүртэлх алтны нөөцтэй Алтан нар төсөл энд хэрэгжиж байна. Энэ нь Бороогийн ордны алтны нөөцтэй дүйцэхүйц хэмжээний орд гэсэн үг. Энэ газрыг гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгосон нь нэн харамсалтай байна.

3. Миллениумдиггерс ХХК-д хууль бусаар олгогдоод улмаар шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон 15192 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, түүнийг хэсэгчлэн хувааж шилжүүлсэн хууль бус үйлдлүүдийг тус тус шалгуулахыг хүсэмжилжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.