Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэй уран бүтээлчид “Төөрдөг байшин” зургийн үзэсгэлэн гаргаж хүчирхийллийг эсэргүүцэв

Дэлхийн эмэгтэйчүүдийн идэвхтнүүд 1981 оноос хойш 11-дүгээр сарын 25-ныг хүчирхийллийн эсрэг өдөр болгон тэмдэглэж иржээ.  НҮБ-ын Ерөнхий ассамблей 1999 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн устгах тэмцлийн өдөр болгон зарласан юм. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, хүчирхийллийн хар сүүдэрт дарагдсан эмэгтэйчүүд насан туршдаа айдаст автаж, бие сэтгэлийн гүн шархтай үлддэг.

Нийгмийг эерэгээр өөрчилж чадна гэсэн зорилготойгоор Монголын хүүхдийн Урлан бүтээх төв, эмэгтэй уран бүтээлчидтэй “Төөрдөг байшин” үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэнгийн нээлт Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн “Орд” арт галлерейд өнөөдөр боллоо.

Энэхүү үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлчид хүчирхийллийн эсрэг Хүчирхийлэлгүй ертөнцийг өөрсдийн уран бүтээлээр илэрхийлсэн юм.

Уг үзэсгэлэнгээр уран бүтээлчдийн зөвшөөрөлтэөөр тавигдсан бүтээлүүдээс худалдан борлуулагдах ба олсон орлогыг эмзэг бүлгийн, хараа хяналтгүй, амьдралын нөхцөл байдал хүнд хэдий ч сурч боловсрох, хөгжих чин хүсэл эрмэлзэлтэй урлагийн авьяастай өсвөр насны хүүхдүүдэд хандив болгон өгөх юм.

Үзэсгэлэнд Монголын урчуудын эвлэлийн 59 мэргэжилтэн уран бүтээлч, 10 хүүхдийн нийт 70 гаруй бүтээл дэлгэгдэн тавигдаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.