Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол базальт” компани олон нийтэд хувьцаагаа арилжина

“Монгол базальт” компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд хувьцаагаа арилжихаар болжээ. Тус компанийн холбогдох бичиг баримтыг Санхүүгийн зохицуулах хорооныхон хянаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр тус компани нийт хувьцааныхаа 20 орчим хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох гэнэ.

Инженер, технологич Л.Ариунболд нь “rockwool” чулуун хөвөн бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл ажиллагааг Дани, ОХУ, БНХАУ болон Европын орнуудын туршлагаас судалжээ. Үүний үндсэн дээр Монгол Улсад чулуун хөвөн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж, “Монгол базальт” компанийг үүсгэн байгуулсан.

Тус компани одоогоор галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуу олборлож, “Basaltwool” брэндийн дулаан, дуу чимээ тусгаарлах зориулалттай чулуун хөвөн үйлдвэрлэн, борлуулж буй юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.