Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Импортын жимс, нарийн ногоог халах “Асрал агропарк” төсөл хэрэгжүүлэх нь

1992 онд байгуулагдаж, 2007 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлсэн “Асрал” компани Засгийн газар, ХХААХҮЯ-тай хамтран “Асрал агропарк” төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийг ажил хэрэг болгосноор иргэд жилийн дөрвөн улиралд шинэ ургацын жимс, нарийн ногоо хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэх аж. Түүнчлэн сүүлийн үед хамгийн их яригдах болсон хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой гэж санаачлагчид үзэж буй.

Учир нь жимс, нарийн ногооны импортыг бууруулж, яваандаа дотоодоосоо 100 хувь хангадаг болгох нь төслийн гол зорилго. Хэрэгжүүлэгч талууд энэ хүрээнд Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг, Шувуун фабрик орчимд тус бүр нь 800 ам метр хэмжээтэй 40 хүлэмж байгуулах гэнэ. Үүнд эхний ээлжинд хамгийн эрэлттэйд тооцогддог навчит ногоонууд, өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, амтат чинжүү зэргийг тарих аж.

Мөн мэргэжлийн фермер бэлдэх МСҮТ, био бордооны үйлдвэр, “Асрал агропарк”-ийн ажилчид амьдрах 80 өрхийн орон сууц барихаар төлөвлөснийг дээрх компанийн гүйцэтгэх захирал Ч.Содбилэг онцлов. “Бид ажилчдаа сонгохдоо тогтвор суурьшилтай ажиллах, эсэх, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлийг нь харгалзаад, сургаж мэргэшүүлэх юм” хэмээн тэрбээр нэмж хэллээ.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх хавар эхлүүлж, зунаас үйл ажиллагааг нь жигдрүүлэх юм байна. Хөрс боловсруулалт, тариалалт нь барилгын ажилтай зэрэг өрнөх учраас сунжрах, удаашрах эрсдэлгүйг тэд онцолсон юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.