Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ФОТО: 2017 оны Боулингийн улсын аваргууд тодорлоо

Өнгөрөгч амралтын өдрүүдэд 2017 оны Боулингийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Боулингийн спортыг сурталчлах, олон нийтэд таниулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилготой 12 дахь удаагийн тус тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Монголын боулингийн холбоо, Биг энтертайнмент ХХК хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээнд “Биг боулинг”, “Страйкс”, “Багануур”, “Дабль икс”, УБЦТС ТӨХК, ТЭЦ-3, “Ёндоо”, “Жа”, “Мобиком”, “Биг зон” клубын нийт 75 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг, мастерс гэсэн төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорилоо. 

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 50 тамирчин, эмэгтэй ганцаарчилсан төрөлд 25 тамирчин 6 тоглолтыг, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог багийн төрөлд тамирчид тус бүр 3 тоглолтыг гүйцэтгэн, оролцсон төрөл бүрээр нь тамирчдын авсан нийт оноогоор жагсаан байр эзлүүлсэн.

“Мастерс”-ийн төрөлд нийт 12 тоглолтын нэгдсэн дүнгээр өндөр оноотой эхний 8 эрэгтэй, 5 эмэгтэй тамирчинг шалгаруулан араас хөөх тоглолт буюу 8-аар гарсан тамирчин 7-оор гарсан тамирчинтай халз тоглож, хожсон тамирчин 6-гаар гарсан тамирчинтай тоглох журмаар тоглож уг төрлийн шилдэг тамирчдыг тодруулав.

Эрэгтэй ганцаарчилсан төрөл 

  • Тэргүүн байр буюу алтан медаль- Д.Нацагдорж /Страйкс клуб/ 
  • Дэд байр буюу мөнгөн медаль- Э.Бат-Орших /Биг боулинг клуб/
  • Гутгаар байр буюу хүрэл медаль- Б.Оюунболд /Биг боулинг клуб/

Эмэгтэй ганцаарчилсан төрөл 

  • Тэргүүн байр буюу алтан медаль- Б.Мягмарцэнд /Биг зон клуб/ 
  • Дэд байр буюу мөнгөн медаль- С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/
  • Гутгаар байр буюу хүрэл медаль- Х.Өлзийхорол /Биг боулинг клуб/

Эрэгтэй хосын төрөл

  • Тэргүүн байр буюу алтан медаль- М.Түвшинсанаа, Т.Батбаяр /Мобиком клуб/ 
  • Дэд байр буюу мөнгөн медаль- Ц.Батжаргал, Х.Хишигбат /Дабль икс боулинг клуб/
  • Гутгаар байр буюу хүрэл медаль- Ц.Молор, Д.Чулуунбаатар

Эмэгтэй хосын төрөл

  • Тэргүүн байр буюу алтан медаль- Т.Нансалмаа, С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/ 
  • Дэд байр буюу мөнгөн медаль- Т.Долгормаа, Ш.Гэрлээ /Страйкс клуб/
  • Гутгаар байр буюу хүрэл медаль- С.Хандаа, Л.Цэцэгсүрэн

Холимог багийн төрөл

  • Тэргүүн байр буюу алтан медаль- М.Түвшинсанаа, Т.Батбаяр, Б.Оргилмаа /Мобиком клуб/ 
  • Дэд байр буюу мөнгөн медаль- Б.Батхүү, н.Батбаатар, С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/
  • Гутгаар байр буюу хүрэл медаль- Ж.Содномдорж, Д.Нацагдорж, Ш.Гэрлээ /Страйкс клуб/

Эрэгтэй “Мастерс”-ийн төрөл

  • Тэргүүн байр буюу алтан медаль, аваргын цом- Д.Нацагдорж /Страйкс клуб/ 
  • Дэд байр буюу мөнгөн медаль- Б.Батхүү /Биг боулинг клуб/
  • Гутгаар байр буюу хүрэл медаль- Ж.Цэвэгмид /Страйкс клуб/

Эмэгтэй “Мастерс”-ийн төрөл

  • Тэргүүн байр буюу алтан медаль, аваргын цом- С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/
  • Дэд байр буюу мөнгөн медаль- Т.Нансалмаа /Биг боулинг клуб/ 
  • Гутгаар байр буюу хүрэл медаль- Ш.Гэрлээ /Страйкс клуб/

Шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс Б.Батхүү /Биг боулинг клуб/ 269 оноогоор, эмэгтэйчүүдээс Б.Оргилмаа /Мобиком клуб/ 206 оноогоор шалгарлаа.
Дээр дурдсан шилдэгүүд маань медалийн зэрэгцээ мөнгөн шагнал, өргөмжлөл хүртсэн билээ.

Энэ удаагийн тэмцээний нээлт болсон тамирчнаар эмэгтэй хос, Мастерс төрөлд алтан медаль, ганцаарчилсан болон холимог багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн С.Дэлгэрцэцэг /Биг боулинг клуб/, ганцаарчилсан болон Мастерс төрөлд алтан медаль, холимог багийн төрөлд хүрэл медаль авсан Д.Нацагдорж /Страйкс клуб/ нар тодорлоо. Мөн Биг боулинг клубын тамирчин Б.Батхүү 269 оноог нэг тоглолтод авсан нь сүүлийн жилүүдэд харагдаагүй өндөр оноо байлаа.
Түүнчлэн тэмцээний үеэр Боулингийн спортыг хөгжүүлэх, сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Страйкс клубын тамирчин Ж.Содномдорж, Д.Нацагдорж нарыг биеийн тамир спортын салбарын дээд шагнал “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол, тэмдэг хүртсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “ФОТО: 2017 оны Боулингийн улсын аваргууд тодорлоо

  • albaker says:

    Сайн уу,Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно.И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).