Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэл баримтлалыг МАХН дэмжив

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийн төлөөлөл өнөөдөр  “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ.

Тамгын газрын дарга Л.Уламбаяр: Монголын улс төрийн ууган хүчин МАХН нь “Монгол орны байгалийн баялаг нь ард түмний дундын өмч мөн” гэсэн байр суурийг тууштай баримталсаар ирсэн нь намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр болон 2017 онд шинээр боловсруулсан Улс орон даяар ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа Монгол Улсын шинэ Дээд Үндсэн хуулийн төсөлд тус тус тусгалаа олсныг харж болно. 
Бид Ерөнхийлөгч Х.Баттулгын  “Тавантолгойн ордыг ард түмэнд эзэмшүүлэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлснийг бүрнээ дэмжиж, энэ асуудлаар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна. 
Байгалийн зүй тогтолцооны дагуу хэний ч оролцоогүй буй болсон байгалийн баялгийг ийнхүү Монголын ард түмний дундын өмч мөн хэмээн тогтоож, ард түмэндээ өмчлүүлэх нь шударга ёсонд нийцэх тул энэхүү санаачилгыг дэмжихийг нийт ард түмэндээ хандан уриалж байна. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.