Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг баталлаа

Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулсан гишүүдийн асуултад Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хариулт өгөв.

Валютын нөөц болон ханшийн талаар тодруулахад тэрбээр Монголбанкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц гурван тэрбум болох төлөвтэй байгааг дурдаад “Иймд ханш өсөхгүй гэж таамаглаж байгаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсгэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана” гэлээ. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханшийг уян хатан, тогтвортой байлгах асуудлыг тусгасан гэдгийг онцлов.

Зээлийн хүүг бууруулах асуудлыг бүх түвшиндээ ярилцаж байгаа, УИХ-ын гишүүд хуулийн төсөл боловсруулснаа өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хороо тодорхой ажлууд төлөвлөснийг тус байнгын хорооны дарга хэллээ. Монгол Улсын мега төслүүдийг эхлүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаарх Х.Нямбаатар гишүүний асуултад Д.Дамба-Очир “Бэлтгэлээ бүрэн хангасан төсөл байхгүй учраас Засгийн газар энэ чиглэлээр ажиллах шаардлагатай. Түүнчлэн улс төрийн шийдэл хийх ёстой” хэмээн тайлбарлав. Төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 67.9 хувь нь дэмжлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.