Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Европын холбооны улсуудад амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар санал солилцов

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Нидерландын Вант Улсын Амстердам хотноо тус улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцах айлчлалд оролцлоо. Тус айлчлалд Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, ГИХГ-ын Эрх зүй, гадаад харилцааны хэлтсийн дарга Ч.Тулгацоодол, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын /ОУШХБ/ Монгол Улс болон БНХАУ-ын төслийн ахлах төлөөлөгч Пар Лилжерт, Монгол Улс дахь ОУШХБ-ын хөтөлбөр хариуцсан ажилтан Р.Оюунбилэг, Белгийн Вант Улсын Брюссель дэх Монгол Улсын ЭСЯ-ны консул Б.Отгонжаргал нар оролцсон юм.

Төлөөлөгчдийг Нидерландын Вант Улсын Хууль зүй, аюулгүй байдлын яамны цагаачлал, харьяатын албаны асуудал эрхэлсэн газрын дарга хатагтай Ж.Робберсе тэргүүтэй төлөөлөгчид болон тус улсад суугаа ОУШХБ-ын төлөөлөгчид Амстердам хотод хүлээн авч ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтаар  хоёр орны иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар санал солилцон, улмаар Европын холбооны улсуудад амьдарч байгаа Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлж хамтран ажиллах талаар хэлэлцсэн байна. Мөн энэ үеэр Монгол Улсын шилжилт хөдөлгөөний бодлого, Гадаадын иргэний эрх зүйн тухай хуулийн хэрэгжилт, гадаадын иргэдийн бүртгэл, зөвшөөрлийн талаар Гадаад иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн дэлгэрэнгүй танилцуулга хийв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.