Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол бахархлын өдөрт зориулж “Мөнх тэнгэрийн бичиг-2017” уран бичлэгийн үзэсгэлэн гаргана

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны баасан гарагийн 12.00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.

2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг өнөө жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачуудын бүтээлээр дэлгэж байна.

Үзэсгэлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс 23-ны өдрүүдэд үнэ төлбөргүйгээр нийтэд үзүүлнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.