Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хахууль аваад үйлдэл дээрээ баригдсан Д.Батбаярыг 48 цаг саатууллаа

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, Хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга К.Айдос нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 14-ний үдэш саатуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болов.

Прокурорын байгууллагын эх сурвалжууд болон АТҮТ-ийнхөн “Дээрх хоёр хүнээс гадна Тээвэр зохицуулалтын хэлтсийн ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авахаар мягмар гаригийн үдэш АТГ-ынхан авч явсан. Тэднээс Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн хүрээнд 48 цаг саатуулан шалгаж эхэлсэн нь үнэн. Бусад хүмүүсийг хорьж цагдсан зүйл байхгүй, гэрчээр мэдүүлэг авсан юм билээ” гэсэн юм. АТГ-ынхнаас энэ талаар тодруулахыг хүссэн боловч ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Баттай эх сурвалжууд “Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр хоёр улсын хооронд ачаа тээх тусгай зөвшөөрөл олгохын тулд Өмнөговьд нүүрс тээвэрлэгч нэгэн компанийн эрх бүхий албан тушаалтнаас 20 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулж болзошгүй учраас 48 цаг саатуулсан гэнэ. Харин К.Айдос гэдэг хүнийг саатуулаагүй” гэж мэдээллээ.

Харин АТҮТ-ийнхөн цахим хуудсандаа “Хууль хяналтын байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтнуудад хяналт шалгалт явуулж байгаа. Албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд шалгаж, хэрэв буруутай этгээд байвал хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг гэдгийг тус төвийн дарга П.Дэлгэрнаран энэ үеэр онцолсон. Бид албан тушаалтнууддаа итгэж байна. АТҮТ-ийн удирдлагууд АТГ-т баривчлагдсан гэх тодорхой эх сурвалжгүй ташаа мэдээллүүд гарч байгаа бөгөөд хууль, дүрэм журмын дагуу шалгах ажиллагаанд оролцож байгаа” гэжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Хахууль аваад үйлдэл дээрээ баригдсан Д.Батбаярыг 48 цаг саатууллаа

  • bitcoin says:

    ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй.Бүртгүүлээд орсны дараа SURF ADSдараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орноhttp://btcclicks.com/?r=95b2c5b7

  • Зочин says:

    Батбаяр гэгч энэ сда чинь нөгөө Замын-Үүдээс уяачдын автобусанд сууж Цандэлэгт оролдуулсан гэдэг охины аав шт. Авто тээврийн үндэсний төвд ажилладаг дарга аавынхаа нөлөөгөөр автобус олон цагаар хүлээлгээд байсан гээ биз дээ