Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг үнэ төлбөргүй үзүүллээ

Дэлхийн шинжлэх ухааны өдөр болон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж өнөөдөр  Хүннү молл дахь “Үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг үнэ төлбөргүй хүмүүсд үзүүллээ. 

Энэхүү өдөрлөгийг нээж ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Тунгалаг үг хэлэв.

 Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд доктор (Ph.D) Л.Уранбилэг  “Өмнөд Монголоос олддог палеонтологийн сонирхолтой олдворууд”,  докторант Ц.Чинзориг “Монгол орноос олддог тэмээн хяруул маягийн үлэг гүрвэл орнитомимозаврууд ба өнөөгийн судалгааны түвшин”, магистр О.Одбаяр “Монгол орны газрын ховор элементийн ордуудын эрдэслэг бүрэлдэхүүний харьцуулсан судалгаа”,  ЭШ Ажилтан Л.Дагва-Очир “Дэлхийн геологийн тогтоц”, эрдэм шинжилгээний ажилтан Г.Алтаншагай “Бактерийн палеонтологи”сэдвийн хүрээнд тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Тус өдөрлөгт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн номын үзэсгэлэн худалдаа,  Монгол орноос олддог Палеонтологийн олдвор, үлэг гүрвэлийн тухай сонирхолтой баримтат кино, “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг сонирхох боломжтой юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.