Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нутаг нэгтнээ гэмтээсэн Харүмафүжи энэ сарын башёг өнжихөөр болов

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё эхлээд удаагүй байхад зүүн жигүүрийг манлайлан барилдах болсон 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржтой холбоотой таагүй мэдээллийг Японы хэвлэлүүд цацав. Тэрбээр нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийн толгойд шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэг өдүүлжээ.

Тойргийн барилдааны дараа дэвжээнийхээ болон өөр дэвжээний залуу бөхчүүдтэй наргиж байхад нь А.Баасандоржийн үйлдэл Д.Бямбадоржид таалагдаагүй учир ийн авирласан тухай тэнд бичжээ. Энэ сард маэгаширагийн наймдугаарт эрэмбэлэгдсэн Таканоива А.Баасандоржийн гавлын яс гэмтсэн, тархи нь доргисон гэсэн оноштой энэ сарын 5-9-нд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн гэдгийг ч мэдээлсэн байна.

Японы сүмогийн холбооны Удирдах зөвлөлийнхөн өчигдөр энэ асуудлыг хэлэлцэн хуралдахад их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Исэгахама оякатагийн хамт очиж тайлбар, мэдүүлэг өгөөд энэ сарын башёг өнжих хүсэлтээ илэрхийлэн “Би гаргасан үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна” хэмээн уучлалт гуйсан гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.