Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ванкувер хотноо зохиогдож буй өвлийн 21-р олимпийн наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбаа гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав Канад Улсын Ванкувер хотноо зохиогдох өвлийн 21-р олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдад Төрийн далбаа гардуулж амжилт хүслээ.
Тус арга хэмжээний үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо нар баг тамирчиддаа хандаж мөн амжилт хүссэн юм.
Монгол Улс анх 1964 оноос эхлэн Австрийн Инсбург хотноо болсон өвлийн олимпод оролцож эхэлсэн бөгөөд энэ удаагийн наадамд Олон улсын хэмжээний мастер Х.Хаш-Эрдэнэ гүйлтийн цанын 15 км-ийн төрөлд, Олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн гүйлтийн цанын 10км-ийн зайд тус тус өрсөлдөх юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.