Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зарим аймгийн авто замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлалаа

Орхон аймгийн засаг даргын захирамжаар аймгаас гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын нөхцөл сайжиртал тодорхойгүй хугацаагаар хязгаарлажээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Орхон аймгийн нутаг дэвсгэрт их хэмжээний цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замаар зорчиход хүндрэл үүссэн тус иргэд, жолооч нарыг холын замд гарахгүй байхыг Орхон аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Мөн цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллийн дагуу Орхон аймагт өнөөдөр үргэлжлүүлэн цас орж авто замын байдал улам хүндрэл үүссэн тул Эрдэнэт хотоос Улаанбаатар хот хүртэлх авто замыг тодорхой хугацаагаар хаав. Одоогийн байдлаар цасанд боогдсон болон суусан дуудлага ОБЕГ дээр их хэмжээгээр ирж байгаа тул Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 техник, Орхон АЗЗА ОНӨХК-ийн 8 ажилтан нэг техник хэрэгсэл тус тус ажиллаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.